Боко-Харамынхан өшөө авав


Нигерийн Боко-Харам бүлэг дунд сургуулийн 300 орчим охиныг шөнө дунд дотуур байрнаас нь хулгайлж, улмаар секс боолоо болгосон нь саяхан. Тэгвэл баттай эх сурвалжийн мэдээлснээр, Боко Харам үүнээс ч их охидыг хулгайлжээ. Тэд ихэвчлэн насанд хүрээгүй, 16-аас доош насны охидыг хулгайлж, секс мөлжлөгт ашиглахаас гадна тус бүрийг нь 10 гаруйхан ам.доллараар хил давуулан худалдах, барьцааны мөнгө нэхэх, өөрсдийгөө хамгаалах зэрэг бүхий л зүйлд ашигладаг. Үүнтэй холбогдуулан АНУ, Их Британи зэрэг барууны орнууд хэт даварсан Боко-Харам бүлэгтэй тэмцэхэд Нигерийн Засгийн газарт тусалж, цэргүүдээ илгээсэн. Харин үүнд дургүйцсэн боко-харамчууд нийслэл Абужа хотын төвийн Жос дүүрэг дэх хөл хөдөлгөөн ихтэй хар зах болон түүний ойролцоох автобусны буудал дээр тэсрэх бөмбөгтэй автомашин дэлбэлсний улмаас хамгийн сүүлийн мэдээгээр 118 хүн амь үрэгдэж, 200 орчим хүн хүнд хөнгөн шархаджээ. Хоёр дахь дэлбэрэлт эхний бөмбөг дэлсэрнээс 30 минутын дараа болсон бөгөөд хоёр дахь дэлбэрэлт ослын газарт ирсэн аврах ажилтнуудыг болон тэнд цугласан жирийн иргэдийг хөнөөх зорилготой байсан гэж албаныхан үзэв. Боко-Харам бүлгийн явуулдаг террорист ажиллагааны улмаас Нигерид жилдээ 5000 орчим хүн амь үрэгдэж, түүнээс ч олон хүн хүнд хөнгөн шархадхын дээр олон сая ам.долларын хохирол учирдаг байна. Түүнээс гадна тэд жилдээ 1000 гаруй охидыг эмэгтэйчүүдийг хулгайлж бэлгийн дур хүслээ хангадаг байна.  Албаныхны үзэж буйгаар Боко-Харамд байнгын 5000 гаруй босогч байдаг ч шаардлагатай тохиолдолд энэ тоо 50000-д хүрч чаддаг байна. 

Э.Төгс






Э.Төгс
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • zochin (77.57.25.247)

    2014-05-22

    end neg muu muslimiin kayak eniig demjij bgaan bh da daan ch chinii tald neg ch hun orohgui n saihan da teneg kazak muslim

  • (83.47.118.222)

    2014-05-21

    христүүд мусалмануудыг алаад махын нь идэж байгаа мэдээлийг болхоор тавихгүй биз.овоо босгоогүй бол шаазгай суудаггүй юм