Төрсөн охиноо гэрийн даалгавар хууллаа хэмээн зодож амийг нь хороожээ
- 2014-05-24
- Дэлхий
- 0

Хятадын Зэжиан мужийн Ханзоу хотын нэгэн иргэн 11 настай, өөрийн төрсөн охиноо гэрийнхээ даалгаврыг өөр хүүхдээс хууллаа хэмээн уурлан, зодож, амийг нь хөнөөсөн тухай Синхуа агентлагийн мэдээллээ.
Тэрээр 11 настай охин ангийнхаа хүүхдийн гэрийн даалгаварыг хуулж байсан бөгөөд охины аав нь үүнийг мэдээд охиноо зодсон аж. Харин 11 настай охин аавдаа зодуулсаныхаа дараа нас баржээ.
Тэрбээр эцэг нь ангийнхаа хүүхдийн дэвтрээс гэрийн даалгавраа хуулж байсан охиноо өмнөө сөхрүүлэн суулгаж, гарыг нь хүлж байгаад зодсон гэнэ.
Амьсгалж чадахгүй болтол нь зодсон охиноо Ханзоу хотын эмнэлэгт хүргэж хэвтүүлсэн боловч охин удалгүй нас барсан гэнэ. Харин эмч нарын яриагаар жаахан охины хүзүү, нуруу нь хөхөрч шархдсан байсан бөгөөд бараг таван минут орчим хүзүүг нь боомилсон ул мөр байсан гэжээ. Одоогоор охиноо алсан эцэгийг шалгаж байгаа аж.

Сэтгэгдэл (1)
Selem (202.180.220.68)
hend heregtei yum be Urgelj l har baraan medeelel esvel gomdloor duuren baih yum