Ж.Терри цагдаад дуудагджээ
- 2011-11-30
- Спорт
- 0
“Челси” клубын ахлагч Жон Терри цагдаад байцаагдсан байна.
“Челси” клубын ахлагч Жон Терри цагдаад байцаагдсан байна. Түүнийг энэ улиралд премьер лигт дэвшин гарч ирсэн “Квинс Парк Рейнжерс” багийн хамгаалагч Антон Фердинандыг арьс өнгөөр доромжилсон гэж буруутгажээ. Өдгөө 30 настай Ж.Терри өнгөрөгч аравдугаар сарын 23-нд баг нь “Квинс Парк Рейнжерс”-тэй таарч тоглоход 26 настай А.Фердинандыг доромжилсон үг хэллэг хэлсэн байна. Цагдаа нараас гадна Английн хөлбөмбөгийн холбоо Ж.Терригийн энэ хэргийг хэлэлцэж байгаа аж. Дашрамд дурдахад Антон Фердинанд нь “Манчестер Юнайтед” төвийн хамгаалагч Рио Фердинандын дүү юм.
www.UNEN.mn сайт
“Челси” клубын ахлагч Жон Терри цагдаад байцаагдсан байна. Түүнийг энэ улиралд премьер лигт дэвшин гарч ирсэн “Квинс Парк Рейнжерс” багийн хамгаалагч Антон Фердинандыг арьс өнгөөр доромжилсон гэж буруутгажээ. Өдгөө 30 настай Ж.Терри өнгөрөгч аравдугаар сарын 23-нд баг нь “Квинс Парк Рейнжерс”-тэй таарч тоглоход 26 настай А.Фердинандыг доромжилсон үг хэллэг хэлсэн байна. Цагдаа нараас гадна Английн хөлбөмбөгийн холбоо Ж.Терригийн энэ хэргийг хэлэлцэж байгаа аж. Дашрамд дурдахад Антон Фердинанд нь “Манчестер Юнайтед” төвийн хамгаалагч Рио Фердинандын дүү юм.www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)