Өсвөрийн дэлхийн аваргын дөрөв дэхь медалийг гардлаа

Бразилийн Калдас Новас хотод зохиогдсон Дэлхийн өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээнээс ФИДЕ мастер А.Энхтуул хүрэл медаль хүртлээ.
Бразилийн Калдас Новас хотод зохиогдсон Дэлхийн өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээнээс ФИДЕ мастер А.Энхтуул хүрэл медаль хүртлээ. Энэ сарын 17-27- ны өдрүүдэд болсон тэмцээнд 80 гаруй орны тамирчин өрсөлдсөн юм. ДАШТ-д манайхаас 18 шатарчин түүний дотор Өсвөрийн дэлхийн аварга Д.Номин-Эрдэнэ, Оюутны дэлхийн аварга А.Энхтуул, Сонирхогчдын дэлхийн аварга Б.Ану, С.Билгүүн нар байв. Харин А.Энхтуул медалийн болзол хангасан байна. Швейцарь системээр зохиогдсон тэмцээнд А.Энхтуул есөн өрөг тоглосны тавд нь хожиж, гуравт нь тэнцэж, нэг ялагдаж нийт 6.5 оноо авснаар хүрэл медалийн болзол хангажээ. А.Энхтуулийн өрсөлдсөн 18 буюу түүнээс доош насны ангилалд нийт 70 шатарчин оюун ухаанаа уралдуулснаас Гүржийн Мэри Арабизе найман оноотойгоор Өсвөрийн дэлхийн аварга болж, 7.5 оноо авсан Оросын Алина Кашлинская мөнгөн медалийн эзэн болжээ. Энэ ангилалд өрсөлдсөн Сонирхогчдын дэлхийн аварга Б.Ану 3.4 оноо авснаар 34 дүгээр байр эзэлсэн байна. Тэмцээний 12 насны ангилалд өнгөрөгч оны Өсвөрийн дэлхийн аварга Д.Номин-Эрдэнэ таван оноо авч 26, 14 насны ангилалд Сонирхогчдын дэлхийн аварга С.Билгүүн 5.5 оноотойгоор 34 дүгээр байр тус тус эзэлжээ. Оюутны шатрын багийн болон ганцаарчилсан төрлийн дэлхийн аварга А.Энхтуул энэ тэмцээнээс медаль гардсанаар Өсвөрийн дэлхийн аваргаас манай шатарчдын дөрөв дэх медалийг эх орондоо авчрахаар боллоо. Өмнө нь Д.Номин-Эрдэнэ алт, Б.Мөнгөнтуул хоёр мөнгөн медаль хүртэж байсан.


www.UNEN.mn сайт

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)