Дэлхийн хамгийн тарган эр жингээ хассан ч таалал төгсчээ
- 2014-05-27
- Дэлхий
- 0

Мексик эр Мануэль Юриб 558 кг жингээрээ 2006 онд дэлхийн хамгийн тарган эрээр “Гиннес”-ийн номонд бичигдсэн түүх саяхан. Нас нилээн явсан тэр эхнэртэй болохын тулд маш их хүчин чармайлт гаргаж 165 кг турж, 393 кг болсон. Энэ зуур тэр хуримаа хийж эхнэр авсан ч төд удалгүй 48 насандаа таалал төгслөө.
Тусгай захиалгаар хийлгэсэн орон дээр амьдралынхаа олон жилийг өнгөрүүлсэн түүний зүрхний хэм үе үе алдагддаг ба нэгэн удаа эмнэлэгт хүргэхийн тулд ортой нь хамт кранаар өргөж явж байсан юм. Одоогоор түүний үхлийн шалтгааныг зарлаагүй байгаа агаад өнгөрөгч даваа гаригт Мануэль Юрибыг таалал төгссөнд Мексикийн олон иргэн гашууджээ. Учир нь тэд М.Юрибээр бахархаж, жингээ хаяж, эхнэр авахад нь дэмжлэг үзүүлж байсан юм. М.Юриб 2008 онд 38 настай, 127 кг жинтэй Клаудиа Солистай гэрлэсэн агаад мань эр зүрхнээс гадна элэгний өвчтэй байжээ.

Э.Төгс

Сэтгэгдэл (4)
nice (202.179.20.145)
dongoj ehner awch bhd nas barchihdg yamar balarsn yum be ehner ni odoo yana aaa
saihna (27.123.214.109)
aimar yum bn arai l heterhi targan yuma
зочин (182.160.6.105)
харамсалтай байна
F (202.179.20.209)
Харамсалтай л юм