Хятадын хөлгүүд Вьетнамын завийг живүүлжээ


    Өмнөд Хятадын тэнгис дэх газрын тосны өрөмдлөгийн цамхагийн ойролцоо загасчилж явсан Вьетнамын завийг Хятадын хөлөг онгоцууд мөргөж живүүлсэн хэрэг гарчээ. Вьетнамын эргийн харуулынхны мэдээлснээр, загас агнуурын завийг Хятадын 40 орчим усан онгоц бүслэн хааж, мөргөсөөр живүүлсэн аж. Вьетнамын загасчдын завинд 10 хүн байсныг эсэн мэнд аварсан байна. Вьетнамын зүгээс Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай байгаа Параселийн арлуудын ойролцоо Бээжин “Haiyang Shiyou 981” нэртэй газрын тосны өрөмдлөгийн цамхаг байршуулсныг эсэргүүцдэг. Бээжин энэ сарын эхээр Параселийн арлуудын ойролцоо газрын тосны өрөмдлөгийн цамхаг байршуулснаас болж Вьетнам, Хятадын хооронд зөрчил улам хурцадсан билээ. Үүний улмаас Вьетнамд Хятадын эсрэг эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, Вьетнам дахь хятад иргэд рүү халдан дайрч, Хятадын хөрөнгө оруулалттай олон үйлдвэрийг түйвээн шатаасан юм.

Д.Мөнхболд
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (202.72.243.135)

    2014-05-29

    hyadadyyd horongojood irsen chin torolh zan ni iluu tod haragdaj baina daa tolgoi deeree gargahaar diildeggui humuus dee

  • (182.160.8.142)

    2014-05-28

    вьетнамчууд, хятадруу үй олноор нь хөнөөх чадвартай пуужин харвах хэрэгтэй.