ДОХ-ын 48,000 шинэ тохиолдол Хятадад илэрчээ
- 2011-11-30
- Дэлхий
- 0
Хятад улсын хэмжээнд жилийн эцэс гэхэд ДОХ-ын вирусын халдвар авсан
хүний тоо 780,000 давах төлөвтэй байгаа тухай төрийн хэвлэл Мэдээллийн
албанаас мэдээллээ.
Хятад улсын хэмжээнд жилийн эцэс гэхэд ДОХ-ын вирусын халдвар авсан хүний тоо 780,000 давах төлөвтэй байгаа тухай төрийн хэвлэл Мэдээллийн албанаас мэдээллээ.Нэгдсэн Үндэсний Байгууллага болон Эрүүл мэндийн яамнаас гаргасан шинэ мэдээгээр тус улсад энэ жил ДОХ-ын вирусын 48,000 шинэ тохиолдол илэрч, цаашид нь нэмэгдэх төлөв ажиглагдсан байна.
Ёс бус харилцаа, хамгаалалтгүй бэлгийн харьцаа нь ДОХ-ын халдвар тархах эрсдлийг бий болгож байсан бол сүүлийн жилүүдэд эмнэлгийн байгууллагын хариуцлагагүй үйл ажиллагаа, тэр дундаа эрүүл мэндийн шаардлага хангахгүй дуслын системийн ашиглалт, цус сэлбэлтийн үеийн бохирдол зэргээс үүдэн хүн амын дунд хурдацтай тархах гол үндэслэл болоод байгаа ажээ.
Түүнчлэн, эрүүл мэндийн салбарынхан хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл ч мөн халдвар тархах гол суваг болж байгааг онцлоод, халдварын тохиолдол буурахгүй байгаад сэтгэл зовниж байгаагаа илэрхийлсэн байна.
UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал

Сэтгэгдэл (0)