Сталины охин Лана Петерс 85 насандаа таалал төгсөв

Зөвлөлтийн удирдагч Жозеф Сталины ганц охин 85 насандаа АНУ-д нас барлаа. Светлана Аллильюва буюу олноо Лана Петерс нэрээрээ танигдсан тэрээр өнгөрсөн долоо хоногт Висконсин мужид орших гэртээ бүдүүн гэдэсний хорт хавдрын улмаас таалал төгсчээ.
Зөвлөлтийн удирдагч Жозеф Сталины ганц охин 85 насандаа АНУ-д нас барлаа. Светлана Аллильюва буюу олноо Лана Петерс нэрээрээ танигдсан тэрээр өнгөрсөн долоо хоногт Висконсин мужид орших гэртээ бүдүүн гэдэсний хорт хавдрын улмаас таалал төгсчээ.
Тэрээр 1967 онд Зөвлөлт Холбоот улсаас дүрвэн гарч, АНУ-ын суртал ухуулагч болсон бөгөөд дөрвөн ном бичиж, хэвлүүлсний хоёр нь шилдэг борлуулалттай ном болж, уншигчдын талархлыг хүлээж байсан байна.

“Бяцхан Болжмор”-ын туулж өнгөрүүлсэн амьдралын тухай товчхон

Петерсийг нутгаасаа дүрвэн гарч, АНУ-ыг зорих болсон шалтгааныг нь асуухад тэрээр Орост удаан хугацааны турш хавчигдахаас аргагүйд хүрээд байсан “дотоод ертөнцөө нээх” чин хүслийг өвөрлөн ирсэн хэмээн хэлж байжээ.

Түүнийг АНУ-д ирж, Зөвлөлтийн удирдлагын сөрөг суртал ухуулгаас ангижирч, зориглон хөдлөхөд нь Энэтхэгийн коммунист Син нөлөөлсөн гэж тэрээр ярьдаг байсан бөгөөд түүнтэй хайр дурлалын холбоотой байсан байна. Тэдний гэрлэлтийг хүлээн зөвшөөрөөгүй хэдий ч, тэрээр богино хугацаанд хамтын амьдрал зохиож байсан Синийг анхны нөхрөө гэж үздэг байсан ажээ.
Петерс 1966 онд Синийг дагаж, Энэтхэгт очсон бөгөөд эргэн Зөвлөлт Холбоот улсыг  зорихын оронд АНУ-ын элчин сайдын яамнаас улс төрийн орогнол хүсчээ. Улмаар, өөрийн бүх бичиг баримтуудаа шатааж, өөрийн эцгээ “ёс суртахуун, оюун санааны эрлэг” байсан хэмээн нэрийдээд, коммунист ёсноос салж, шинийг эрэлхийлэгч болж байгаагаа мэдэгдэж байсан байна.
Тэрээр 1946 онд Москвагийн Их Сургуулийг төгсч, ажлын анхны гараагаа багш, орчуулагч хийж эхэлж байсан бөгөөд гурван ч удаа гэрлэж, хоёр охин, нэг хүүтэй байсан ажээ.
Тэрээр Лана Петерс гэх нэрээ уран барималч Уиллиам Весли Петерстэй гэрлэхдээ олж авсан бөгөөд түүнээс хойш нэрээ солиогүй ажээ. Хосууд Висконсин мужийн төвд суурьшиж, Олга хэмээх охиноо төрүүлж амьдарч байгаад 1973 онд хоёр тийш болсон байна.
1980-аад оны дундуур Зөвлөлт Холбоот улсдаа эргэн ирж, амьдарсан хэдий ч, ах дүү, хамаатан садангуудтайгаа таарахгүй байсан учир эргэн АНУ-даа очиж, өнөөдрийг хүртэл амьдарсан ажээ.
Британий алдарт “Independent” сонинд 1990 онд өгсөн нэгэн ярилцлагандаа тэрээр “Надад өв хөрөнгө, мөнгө төгрөг гэх юм байхгүй, одоо ганц охиныхоо хамтаар түрээсийн байранд амьдардаг” хэмээн ярьж байсан байна.
Ээж нь амьдралын мөрөө хөөж, эцгээс нь салж явснаас хойш зургаахан настай үлдсэн бяцхан охин Петерс аавтайгаа ойр дотно өсч, торнисон бөгөөд аав нь түүнийг ихэд эрхлүүлэн “Бяцхан болжмор” хэмээн өхөөрдөн дууддаг байсан хэмээн тэрээр ярих дуртай байсан гэнэ.
Түүний ах Жакоб нь Дэлхийн Хоёрдугаар дайны үед Назигийн зурваст амиа алдсан бөгөөд удаах ах Василый нь архинд хэт орсны улмаас 40 настайдаа нас барсан ажээ.
“Лана Петерсийн амьдралд Сталины охин болж төрсөндөө гашуудах ч үе бишгүй тохиолдож байсан бөгөөд тэрээр хүмүүс “Сталины охин, Сталины охин” хэмээн жиг жуг ярилцаж, дуудах үед яс хавталзан, тэгж хэлэх үед нь буу гаргаж ирээд бүх бүгдийг нь  буудчих юмсан гэсэн бодол хүртэл төрдөг байсан. Зарим нь түүнд буруу байхгүй. Манай нутаг дэвсгэр дээр амьдарч байгаа учраас тэр бидний л адил Америк хүн гэхийг нь сонсоод арай л тайвширдаг байсан” хэмээн тэрээр нэгэнтээ ярьж байсан байна.


UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал

 


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)