Робот хянагч шоронг манана

Өмнөд Солонгост шоронгийн хуягийг робот хянагчаар солих туршилт хийхээр болжээ. Хэрвээ туршилт амжилттай болбол тус улсын шоронгийн хянагчдын оронд роботууд ажиллах гэнэ.
Өмнөд Солонгост шоронгийн хуягийг робот хянагчаар солих туршилт хийхээр болжээ. Хэрвээ туршилт амжилттай болбол тус улсын шоронгийн хянагчдын оронд роботууд ажиллах гэнэ. Зүүн зүгийн Пхохан хотын шоронд ирэх оны гуравдугаар сарын 1-нээс таван автомат хянагч сарын хугацаатай ажиллана. 1.5 метр өндөр, дөрвөн дугуйтай эдгээр хянагч хоригдлуудыг хянаснаар бусад хамгаалагчдын ажлын ачааллыг бууруулж чадна гэж судлаачид хэлэв. Харин хянагчид роботуудын биед суурилуулсан камер, мэдрэгч төхөөрөмжийн тусламжтай хоригдлуудын үйлдлийг зайнаас байнга хянах боломжтой болох юм.


www.UNEN.mn сайт

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)