Өнөөдөр “ДҮНЖИНГАРАВ” худалдааны төвийг зориорой

Аав ээжийн алдрай бяцхан үрс, ачлалт өвөө эмээгийн амин үрсийн хамгийн сайхан баяр болох хүүхдийн баярын мэндийг хүргэе. Хөөрхөн үрсээ хэрхэн баярлуулахаар бодож байгаа бүх эцэг эх, эмээ өвөө нар анхаарлаа түр нааш хандуулна уу. Та бяцхан үрээ хамгийн хөгжилтэй, хамгийн тохилог,хэзээ ч мартагдахааргүй дурсамжтай мөн хамгийн том талбай бүхий аюулгүй байдлыг бүрэн хангасан баярын арга хэмжээнд оролцуулахыг бид урьж байна. Манай баярын арга хэмжээнд хөгжилтэй бяцхан алиалагчид, гайхамшигт галын болон циркийн үзүүлбэр, уран нугаралт, цагирагийн үзүүлбэр, адтай жаалуудын дуучид, дуучин роза, үндэсний код хамтлаг зэрэг тоглолт үзүүлбэрүүд багтах ба энэ жилийн бяцхан мисс, эгдүүтэй сайн дуучин, эрэмгий сагсчин, эвсэлтэй бүжигчин, бусдаас хурдан гүйгч, будаг харандаагаар хамгийн сайн зурагч, бяцхан хоолны мангас зэрэг хөгжөөнт тэмцээнүүд багтах болно. Тэмцээний ялагч бүр бэлэгтэй бөгөөд ирсэн хүүхэд бүрт гарын бэлэгтэй.  Худалдааны төвийн гадаа болон дотор талбайд байрлах хүүхдийн тоглоомын төвүүдэд ирсэн хүүхэд бүр 50% хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрхтэй. Та хүүхэдтэйгээ паркад чихэлдэхгүй, дэлгүүрт оочирлохгүй, үнэ нь хадсан билетээр үзүүлбэр үзүүлэлгүй, олны хөл дунд осолдож гэмтэхвий гэж санаа зоволгүй Монголын хамгийн том худалдааны төв болох Дүнжингарав худалдааны төвийн тохилог, тав тухтай талбайд зохиогдох хүүхдийн баярын арга хэмжээнд хүрэлцэн ирээрэй. Манайх уг арга хэмжээг өнгөрсөн жил хамгийн олон хүүхэдтэй, хамгийн аюулгүй өндөр зохион байгуулалттайгаар амжилттай зохион байгуулж байсан. Энэ жил улам илүү өргөн хэмжээнд бяцхан үрсээ баярлуулахаар бэлтгэж дуусаад байна. Та заавал Дүнжингарав худалдааны төвийг зориорой. Хүүхдүүдээ 6 сарын 1-нд уулзацгаая!

6 - 1 ar

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)