В.Путин ирэх сонгуульд нэрээ дэвшүүлэв

ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путин ирэх гуравдугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор нэрээ дэвшүүлсэн байна.
ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путин ирэх гуравдугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор нэрээ дэвшүүлсэн байна. Тэрбээр ням гаригт “Лужникий” цэнгэлдэх хүрээлэнд болсон “Нэгдсэн Орос” намын их хурлын үеэр ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болсноо зарласан бөгөөд түүнийг эл сонгуульд нэрээ дэвшүүлэхийг тус нам болон бүх Оросын ардын фронтын хөдөлгөөнийхөн дэмжсэн байна. Эл уулзалт ирэх сарын 4-нд болох парламентын сонгуулиас долоо хоногийн өмнө болсон юм. Ерөнхийлөгчийн сонгууль ирэх оны гуравдугаар сарын 4-ний бямба гаригт болно. Өнгөрөгч есдүгээр сард В.Путин, Д.Медведев Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа албан тушаалаа солих болсноо мэдэгдсэн юм. Д.Медведев ирэх сарын 4-нд болох парламентын сонгуульд “Нэгдсэн Орос” намыг тэргүүлэн оролцох бөгөөд Ерөнхийлөгчийн үүрэгт хугацаа дууссаны дараа тус улсын шинэ Ерөнхий сайд болно гэдэгт найдаж байгаа аж.


www.UNEN.mn сайт

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)