Бангкокын худалдааны төвүүд цэргүүдээр дүүрлээ
- 2014-06-04
- Дэлхий
- 0
Сүүлийн өдрүүдэд Тай ланд улсын нийслэл Банг кок хотын худалдааны төвүүд худалдагч, хэрэг лэгчдийн оронд зэвсэг барьсан цэрэг, цагдаагаар дүүрчээ. Энэ байдал нэг жил үргэлжлэх бөгөөд цэргүүдийн хяналт дор байх нь тодорхой болоод байгаа юм. Үүний улмаас АНУ цэргийн тус лам жаа зогсоожээ. Хотын төвийн зарим дүүргүүдэд тээврийн хэрэгсэл зор чихыг хориглож, төмөр за мын буудлуудыг хаасан байна. Цэргийн эрхтнүүдийн хэлж буйгаар ард түмний эсэргүүцлээс болгоомжилж урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээ авч байгаа аж. Харин эсэргүүцлийн хөдөлгөөний идэвхтнүүд бүх үндэстнийг хамарсан өргөн далайцтай арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг зорьж байна. Тайландын зэвсэгт хүчин өнгөрөгч тав дугаар сарын 22- нд цус урсгалгүйгээр төрийн эргэлт хийж, улс төрийн голлох зүтгэлтнүүдийг баривчилсан юм. Үүнээс хойш Бангкок хотноо бараг өдөр алгасалгүй жагсаал өрнөж байгаа тул цэргийнхэн таваас дээш хүн нэг дор цуглахыг хориглосон билээ. Энэ долоо хоногоос эхлэн нийслэлийн худалдааны төвд хүмүүс орохыг хориглож, армийн хатуу хяналт тогтоож байгаа аж. Учир нь худалдааны газруудыг түшиглэн эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөх магадлал өндөр гэж цэргийнхэн үзжээ.

Сэтгэгдэл (2)
(202.131.248.54)
ingehees uur alga baisandaa
(103.26.193.4)
БОЛЬЁ ОО