Усны динозаврын араг яс олджээ
- 2014-06-06
- Дэлхий
- 0
Чилийн өмнөд хэсгээс палеонтологичид маш сайн хадгалагдсан 50 орчим ихтиозавр буюу усанд амьдардаг байсан үлэг гүрвэлийн араг яс илрүүлжээ. Гадаад төрх нь далайн гахайтай төстэй энэхүү амьтны үлдэгдлийг “Торрес-дель-Пайне” хэмээх үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нутгаас олсон байна. Судлаачид тэдгээр олдворыг Мезойн болон цэрдийн хооронд болсон мөстлөгийн үед хамааралтай чулуун дундаас илрүүлсэн байна. Энэ нь 250 сая жилээс 66 сая жилийн өмнөхтэй холбоотой юм. “Энэ бол ихтиозавруудын томоохон оршуулга ба хадгалагдсан байдал нь хосгүй юм. Энэ бол сүүлийн үед гарсан хамгийн том нээлт. Эдгээр олдворыг судалснаар энэ төрлийн амьтад хэрхэн нүүдэллэдэг, амьдардаг байсан болон яагаад мөхсөн зэрэг асуултад хариулах боломж бүрдэнэ” гэж чилийн палеонтологич К.Салазар мэдэгджээ. Түүнчлэн хайгуул үргэлжлэхийн хэрээр дахин үлэг гүрвэлийн үлдэгдэл илрүүлэх боломж байгааг хэлсэн байна.

Сэтгэгдэл (0)