Тяньаньмэний эмгэнэл

Хятадын Засгийн газар 25 жилийн өмнөх аймшигт явдлын ойг тохиолдуулан Тяньаньмэний талбайн хамгаалалтыг чангатган ажиллалаа. Энэ сарын 4-ний өдөр Бээжин хотын  төв талбайд гарсан хамгаалалтын ажилтнууд гадаадын сэтгүүлчдээс гадна хятад иргэдийн биеийн байцаалтыг нягтлан шалгажээ. Учир нь Хятадын эрх баригчид энэ түүхэн үйл явдлын ойг тэмдэглэх нь бүү хэл дурсахыг ч цээрлэдэг билээ. БНХАУ-ын албан ёсны хэвлэл мэдээллийн хэрэгслээр бослогын талаар бичихийг ч хориглодог байна. Мөн тус улсын “Google” сайтын хайлтаас устгажээ. Хэдийгээр 25 жил өнгөрсөн ч Хятадын Засгийн газар бослогын үеэр алагдсан хүмүүсийн бодит тоо, нэрийг одоо ч нууцалсан хэвээр байна. Үйл явдлыг эргэн дурссан иргэд энэ сарын 4-нд Бээжин, Хонконг хотуудад тай ван жагсаал хийж, Хятадын Зас гийн газраас мэдээлэл өгөхийг  шаарджээ. Тайпэй хотод цугласан 8000 иргэн энэ ойг тэмдэглэж, бослогын үеийн гэрэл зургийн үзэсгэлэн гаргажээ. Улмаар дээрх хотуудад зургадугаар сарын 4-ний шөнө бослогын үеэр амиа алдагсдын гэгээн дурсгалыг хүндэтгэж зул барьж, чимээгүй жагсаал хийсэн юм. Хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж, цус урсгасан үйл явдлыг нэхэн санацгаая. Хятадын Засгийн газар 1978 онд эдийн засгийн шинэчлэл эхлүүлж, улс орныг нам бүхэлдээ
хянах болжээ. Уг шийдвэрийг эсэргүүцсэн оюутнууд болон ажилчин ангийн төлөөлөл харгис дэглэмийг ардчиллаар солихыг шаардаж Тяньаньмэний талбайд цугларчээ. Бослогыг тухайн үед сурвалжилсан BBC агентлагийн Жон Симпсон “Би тэр өдөр талбайд цугласан олон хүнтэй уулзсан юм. Уулзсан хүмүүсийн ихэнх нь оюутнууд байсан. Тэд тухайн үеийн удирдагч Дэн Сяопин болон түүний шинэчлэлийг эсэргүүцдэгээ ярьж билээ. Би зурагчинтайгаа сүүлчийн хальсаа дуустал талбай дээр ажилласан. Бид “Бээжин” зочид буудалд ирж шинэ хальс аваад гарах төлөвлөгөөтэй бай- сан юм. Гэтэл долоон давхрын цонхоор  цэргийнхэн босогчид
руу дайрахыг бид харсан. Тэд Чанань өргөн чөлөөнд гал нээж эхэллээ. Би тагтан дээрээс үйл явдлыг харж, газар унасан хүний цогцсыг тоолж 147 хүргээд тоогоо алдсан юм. Тэр тагтан дээрээс бид үйл явдын талаар дэлхий даяар цацсан. Мөн дэлхийд алдартай “Хүн танк” хэмээх зураг манай гэрэл зурагчны дуранд өртсөн. Гартаа цүнх барьсан оюутан залуу Хятадын армийн танкийн цувааг нүцгэн цээжээрээ 30 минут хааж зогссон. Харамсалтай тэр зоригт оюутан залуугийн нэр одоо болтол тодорхойгүй. Нэр нь үл мэдэгдэх баатрыг одоо ч би мартдаггүй юм. Маргааш өдөр нь Тяньаньмэний талбай юу ч болоогүй мэт цэлийж байсан. Талбайд нэг ч дусал цусны
толбо үлдээгүй байв. Арга ч үгүй биз дээ. Босогчдыг талбайд бус, Чанань өргөн чөлөөнд буудсан шүү дээ. Бослогын үеэр Хятадын арав гаруй их, дээд сургуулийн далбааг барьсан хэдэн зуун мянган оюутан цугларсныг би нүдээр харж байлаа. Тэдгээр оюутны хэд нь амиа алдсаныг харамсалтай нь хэлж мэдэхгүй байна. Өнөөдөр ч гэсэн би Хятадын нам төрийн аль ч шатны удирдлагатай уулзсан “Энэ хүн 1989 оны зургадугаар сарын 4-нд Тяньаньмэний талбайд байсан болов уу” гэж боддог” хэ- мээн дурсжээ. Энэхүү үйл явд- лын бас нэгэн  гэрч хүний эр хийн төлөө тэмцэгч, Нобелийн шаг- налт Ху Цзия “Тяньаньмэний тал- байд амь үрэгдсэн иргэдийн дурс- галыг хүндэтгэх өдөр бай даггүй нь ямар харамсалтай вэ. Хэ  дийгээр 25 жилийн турш энэ хар гислалыг нууцлан дарах бодлого хэ- рэгжүүлсэн ч ард түмэн мартаагүйд талархаж байна” хэмээжээ.
Тэрбээр зургаан жил шоронд хоригдсон бөгөөд сүлийн жилүүдээ гэрийн хорионд өнгөрүүлжээ. Харин Хятадын Коммунист намын удирдлагууд энэ талаар нэг ч удаа албан ёсны тайлбар хийгээгүй юм. Тэд 1989 оны үйл явдлыг “Төрийг эсэргүүцсэн хувьсгал” гэж үздэг ба бослогод оролцсон иргэдийг “Ардын дайсан” гэдэг байна. Тухайн үед олон мянган оюутныг хилсээр хэлмэгдүүлэн хорьж, нэр төрийг нь гутаасан аж. Эдгээр хэлмэгдэгсэд болон бослогод оролцсон, талбайн ойролцоогоос баривчлагдсан олон мянган гэмгүй иргэнийг цагаатгах ажлыг зохион байгуулахгүй байгаад хятад иргэд бухимдаж буйгаа мөн илэрхийллээ. Хятадын ард түмэнд тохиолдсон эмгэнэлт үйл явдлыг Азийн орнууд ч мартсангүй. Тайвань, Япон улс “Хятадын Засгийн газар хүний эрхэд халдсандаа уучлал гуйх ёстой” хэмээн мэдэгджээ.
Х.ЗАЯА
МОНГОЛЫН ҮНЭН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)