“Хоггүй цэмцгэр нийслэлийн төлөө”аяныг “Үндэсний лавлах 1900-1109”-ийн хамт олон буухиалан үргэлжлүүллээ

    Монголын цахилгаан холбоо ХК-ийн харъяа “Үндэсний лавлах 1900-1109” такси дуудлагын төвийн жолооч нар “Хоггүй цэмцгэр нийслэлийн төлөө” аяныг санаачилж, ТҮК-ийн ажилчидтай хамтран ням гарагийн амралтын өдрөөр Зүүн 4 замын уулзвараас Чингисийн талбай хүртэлх газрыг цэвэрлэлээ.
Хог хаягдал дотор ихэвчлэн архи, шар айрагны шил, гялгаруут, тамхины иш байсныг тэд онцлон хэлж байлаа. Түүнчлэн нийтийн тээврийн автобусны зогсоолуудыг хогноос салгаснаар тамхины ишээр дүүрээд байсан гудамж өнгө засчээ.
ӨӨРЧЛӨЛТИЙГ ӨӨРӨӨСӨӨ ЭХЛҮҮЛЦГЭЭЕ! хэмээн “Үндэсний лавлах 1900-1109” такси дуудлагын залуус их хотын нийт иргэдээ уриалж байна



  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (37.220.130.61)

    2014-06-10

    Ta buheneer baharhaj baina.