
ОХУ Украин дахь Европын
аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын шинэ
төлөөлөгчийг үүсээд буй үл
ойлголцлыг зогсоож эвлэрүүлэх
яриа хэлэлцээ хийхэд идэвх
чармайлт гаргана гэдэгт найдаж
буйгаа Гадаад харилцааны
яамаараа дамжуулан мэдэгдлээ.
Европын аюулгүй байдал, хамтын
ажиллагааны байгууллагын
тэргүүн, Швейцарийн Ерөнхийлөгч Дидир Бурхалтер Украины
шинэ Ерөнхийлөгч Петро
Порошенкогийн хүсэлтээр тус
улс дахь шинэ төлөөлөгчөөр
Хеди Таглиавинийг томилсон.
Украины шинэ Ерөнхийлөгч
Петро Порошенко өнгөрөгч
бямба гариг буюу энэ сарын
7нд Ерөнхийлөгчийн тангаргаа
өргөсөн бөгөөд энэ ёслолд
оролцсон Дидир Бурхалтер
Петро Порошенкотой уулзаж
ярилцах үеэр П.Порошенко
дээрх хүсэлтээ тавьжээ. Тиймээс
Дидир Бурхалтер нутаг нэгт
Хеди Таглиавиниг ОХУ Украины
асуудлаарх Европын аюулгүй
байдал, хамтын ажиллагааны
байгууллагын Киев дэх
төлөөлөгчөөр томилжээ. Үүнээс
гадна ОХУ Украины хооронд
үүсээд буй нөхцөл байдлаас
үүдэн барууны орнууд Европын
Холбоо, АНУ, ОХУ, Украин гэсэн
дөрвөн талт уулзалтыг өнгөрөгч
дөрөвдүгээр сарын 17нд Швей
царийн Женев хотод зохион
байгуулж нааштай үр дүнд хүрсэн
юм. Тэгвэл ОХУ энэ уулзалтын
үеэр баталсан төлөвлөгөөг
дэмжин ажиллахаа илэрхийлээд,
шинэ төлөөлөгч Хеди
Таглиавинийг энэ төлөвлөгөөг
хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна
гэв. Уг төлөвлөгөөний хамгийн
чухал тохиролцоо нь Украины
улс төрийн болон бие даасан
бүх хүчинг оролцуулсан яриа
хэлэлцээ хийх юм. Мэдээж
ийм хэлэлцээ Украинд үүсээд
буй улс төрийн хямрал,
хүчирхийллийг зогсоох нь
дамжиггүй. Нөгөөтэйгүүр,
Европын аюулгүй байдал,
хамтын ажиллагааны тэргүүн,
Швейцарийн Ерөнхийлөгч Дидир
Бурхалтер нутаг нэгт нэр хүндтэй
дипломатч Хеди Таглиавинид
тодорхой үүрэг даалгавар өгсөн
нь гарцаагүй. Хеди Таглиавини
нь Өмнөд Осетэд болсон зэвсэгт
мөргөлдөөний шалтгааныг
тодруулах Европын аюулгүй
байдал, хамтын ажиллагааны
байгууллагын комиссын
даргаар ажиллаж байснаас
гадна 2010 онд Украинд болсон
Ерөнхийлөгчийн сонгуульд
хяналт тавих дээрх байгууллагын төлөөлөгчдийн ахлагчаар
ажиллаж байсан туршлагатай
нэгэн. Гэхдээ 2008 онд ОХУ
Өмнөд Осет, Абхазыг өмөөрч
Гүржийн эрх баригчидтай таван
өдрийн дайн хийсний улмаас
Өмнөд Осет, Абхаз мужууд
Гүржээс салан тусгаарлаж, Гүрж
Оросын харилцаа муудсан юм.
Үүний дараа ОХУ тэргүүтэй зүүн
Европын хэд хэдэн орон Өмнөд
Осетийг бие даасан улсаар
хүлээн зөвшөөрсөн. Үүнтэй
адилаар Украины зүүн нутгийн зарим хэсгийг ОХУ салгах,
цаашлаад тусгаар улсаар хүлээн
зөвшөөрөх, бүрэлдэхүүндээ
нэгтгэж магадгүй гэсэн хардлага
Киевийн эрх баригчид болон
барууны холбоотнуудад бий.
Ямартай ч, Москва болон Киев
дайныг хүсэхгүй байгаагаа
мэдэгдсэн. Үүнээс өмнө ОХУ
Украины хилийн ойролцоо
багагүй тооны цэргийн хүч
бөөгнөрүүлсэн ч үүнийгээ татсан.
ОХУыг баруун хилийн ойролцоо
цэргийн хүч төвлөрүүлж эхэлсний дараа Украины
Ерөнхий сайд Арсений Яценюк
НьюЙорк хотноо зохиосон ОХУ
Украины хямралын талаарх
НҮБын Аюулгүйн зөвлөлийн
шуурхай хуралдааны үеэр
Москвагийн эрх баригчдыг олон
улсын гэрээ конвенц зөрчиж
байна хэмээн шүүмжлэхийн
сацуу Украин Улс ОХУын
зэвсэгт түрэмгийллийн золиос
болж байгааг сануулсан. Үүгээр
ч зогсохгүй Аюулгүйн зөвлөлийн
хуралдаанд сууж байсан ОХУын төлөөлөгчид хандан ОХУ дайн
хүсч байгаа эсэхийг лавлажээ.
Үүний хариуд НҮБ дахь ОХУ
ын суурин төлөөлөгч Виталий
Чуркин “ОХУ Украинтай адил
дайныг хүсэхгүй байгаа” гэсэн
юм. Украины Ерөнхий сайдын
энэ мэдэгдлээс гадна Украины
Батлан хамгаалахын дэд сайд
Леонид Поляков “ОХУ газар
нутгаа Украинаар тэлэхийг
санаархаж байна” гээд Луханск,
Донецк зэрэг мужийг Гүржийн
Өмнөд Осет, Абхазын адил
бүрэлдэхүүнээсээ алдахгүй
байхад барууны холбоотнуудыг
ямар нэгэн зүйл хийхийг хүссэн
юм. Юутай ч, Европын аюулгүй
байдал, хамтын ажиллагааны
байгууллагын цахим хуудаст
мэдээлснээр Хеди Таглиавини
ОХУ Украины хооронд
маргааныг зохицуулахаар
хэдийнэ Киевт хүрэлцэн очжээ.
Тэгвэл өнгөрөгч дөрөвдүгээр
сарын 17нд Женев хотноо
болсон дөрвөн талт уулзалтаар
барууны холбоотнууд болон
ОХУ Украин дахь хүчирхийллийг
зогсоохоос гадна мөргөлдөөнд
оролцсон бүх хүмүүст өршөөл
үзүүлэх цаашлаад эрх баригчид
болон бие даасан дэмжигчид
тэр дундаа Украин дахь орос
хэлээр ярьдаг бүс нутгуудын
тэмцэгчдийн хооронд энхийн
яриа хэлэлцээ явуулах нь зүйтэй
гэж үзжээ. Өнгөрөгч долоо хоногт
ОХУын Гадаад харилцааны
яамны Хүний эрхийн комиссар
Константин Долгов “ОХУ дөрвөн
талт уулзалтаар баталсан
төлөвлөгөөг дэмжин ажиллана.
Мөн Украины эрх баригчдыг
зүүн нутагт явуулж буй цэргийн
ажиллагаагаа зогсооно гэдэгт
итгэж байна” гэж мэдэгдсэн.
Эргэн сануулахад, Украины эрх
баригчид өнгөрөгч дөрөвдүгээр
сарын дунд үеэс орос хэлээр
ярьдаг голдуу зүүн нутгууд
цэргийн тусгай ажиллагаа
явуулж, бие даасан улс байгуулах
хүсэлтэй хөдөлгөөнүүдтэй
тэмцэж эхэлсэн юм. Хэдий
тийм ч тэдгээр хөдөлгөөн
Луханск болон Донецкийн
ардын бүгд найрамдах хэмээн
өөрсдийгөө зарлаж Украинаас
салан тусгаарлахаар тэмцэж
эхэлсний улмаас хүчир хийлэл
улам гаарсан. Мөн өнгөрөгч
тавдугаар сард Шинэ Орос
нэрийн дор нэгдсэн хэсэг бүлэг
хүн хүчирхийллийн гал дээр тос
нэмсээр байгаа аж. Одоогийн
байдлаар хүчирхийллийн улмаас
олон зуун хүн, түүний дотор
цөөнгүй энгийн иргэн амь насаа
алдаад байна.
Сэтгэгдэл (8)
Хулгайч оросууд украинаас савараа тат (103.26.193.3)
Оросууд эхлээд булаан эзлэсэн Крымийг Украинд эргуулэн огох хэрэгтэй дараа украинд давараад байгаа зэвсэглэсэн оросын эруугийн этгээдууд холсний алуурчид тусгайханаа украйнаас гаргаад дараа нь эвлэрэх асуудлаа тавих естой
зочин (103.26.193.5)
ЭНЭ ЯЦЕНЮК ГЭЖ НЭГ СЙАХАН ХУПАЛЧ БАЙХЫМАА. УКРАЙНД ОРОСЫН ЦЭРГИЙН НЭГ Ч АНГИ, ЗЭВСЭГ ОЛСОНГҮЙ ГЭЭД ЕХ-НЫ ШИНЖЭЭЧИД БУЦСАН ШҮҮ ДЭЭ. ӨӨРСДӨӨ АРМИ ХӨДӨЛГӨЖ, ӨӨРИЙНХӨӨ АРД ТҮМНИЙГ БУУДАЖ, БӨМБӨГДӨЖ, ОЛОН ХҮНИЙ АМЬ ХӨНӨӨСНӨӨ ОДОО БУСДАД ЧИХЭХ АРГА ХАЙЖ БАЙГАА ЮМ БАЙХ ДАА. БАРУУНЫ ЗАРИМ УЛСЫН ОРОЛЦООТОЙ СНАЙПЕРУУД, ХОРЛОН СҮЙТГЭХ ТУСГАЙ БАГИЙГ ЗҮҮН МУЖУУДАД ӨӨРИЙНГӨӨ ХАМГААЛАХ САЙН ДУРЫН ЦЭРГҮҮДТЭЙ БАЙЛДУУЛЖ БАЙГААГ ОДОО ЕВРОПЫН ОРНУУД МЭДЧИХСЭН Ш ДЭЭ. ТЭГЭЭД Ч ЕР НЬ ОРОС, УКРАЙН ХОЁР ӨӨРСДӨӨ АСУУДПЛАА ШИЙДЭХ НЬ ЗӨВ ГЭЖ ГЕРМАНИЙ КАНЦЛЕР МЕРКЕЛЬ, ФРАНЦЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ОЛАНД НАР МЭДЭГДЛЭЭ. МАНХАЙХНЫ ЗАРИМ НЬ НЭГ ХИ БАРУУНЫ ҮЗЭЛТЭЙ ХҮН БОЛОХ ГЭЖ, МӨНХИЙН ХӨРШ ОРОСОО ДАЙРЧ ДАРАМТЛАХ ХЭРЭГГҮЙ ДЭЭ. ЯДАРСАН ЦАГТ АНУ БИШ, НААДМУУ ОРОСУУД ЧИНЬ ТУСЛАХ БАЙХ ШҮҮ.
(103.9.90.130)
Orostoi evlersen evlereegui Ukrainchuud Baruun bused bgaa Orosuudaa yamar neg argaar huuj gargah heregtei tegehgui bol evgui ued dahiad l ar nuruu ruugaa ***** shaalgana
zochin (103.26.193.11)
Boldogson bol tegmeersendee8 ard tumenruugee zebseg agshaa zogsoo
Оросууд украиныг дийлэхгуй (103.26.193.17)
Украины зуун нутагт оросын талын тусгаарлагч хорлон суйтгэгч нар оросын тусгайханы оролцоотой дээрэм танхай хэрэг уйлдэж улмаар нутгийн иргэдийг дарамтлаж зэвсэглэж албаар уймээн дэгдээж байгаа шуу дээ. Тэднийг Оросууд зэвсэгээр хангаж хямралыг одоож байгаа ч украиныг дийлэхгуй. Дэлхийн 2-р дайнд Оросууд ялаагуй Украин, Белорус хамгийн их роль гуйцэтгэсэн
zochin (202.131.231.26)
HAHA KRIIMIIG AVNA GEVEL SALAAVCH UGYE
(202.179.8.174)
Крымыг буцааж өгөх хэрэгтэй
TOHIRSON SHUU (203.194.115.14)
UKRAINIHAA TALIIG UGCH DEE,ODOO ZOGOSINO GEJ BAIHGUIDEE