Америкчуудын 62 хувь нь хууль бус цагаачдыг АНУ-ын иргэн болгохыг дэмжив

АНУ-д хууль бусаар оршин сууж байгаа хүмүүсийг тус улсын иргэн болох эрх олгохыг америкчуудын 62 хувь дэмжиж байгааг судалгааны дүн харуулав.АНУ-ын ашгийн төлөө бус, олон нийтийн шашны судалгааны байгууллага болох “PRRI”-аас (Public Religion Research Institute) энэ оны дөрөвдүгээр сард явуулсан санал асуулгаар иргэдийн дийлэнх нь дээрх хариултын өгчээ. Харин хууль бус оршин суугчдыг илрүүлж улсаасаа хөөж гаргах хэрэгтэй гэж тэдний 19 хувь нь хариулсан байна. Судалгаанд оролцогчдыг улс төрийн намыг дэмжих байдлаар нь хувааж үзвэл Ардчилсан намыг дэмжигчдийн 70 хувь, Бүгд найрамдах намыг дэмжигчдийн 60 хувь, аль ч намыг дэмждэггүй иргэдийн 61 хувь хууль бус оршин суугаа хүмүүсийг АНУ-ын иргэн болох боломж олгох нь зүйтэй гэж үзжээ. Түүнчлэн хууль бусаар оршин суугаа хүмүүс АНУ-д хямд үнээр хөдөлмөрлөж байгаа нь дотоодын эдийн засагт тустай гэж судалгаанд хамрагдсан хүмүүсийн 45 хувь, цалингийн ханшийг унагах нь эдийн засагт таагүй нөлөө үзүүлнэ гэж 46 хувь нь тус тус хариулжээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)