Шалны халаалтын шинэ технологи МОНГОЛД ирлээ
- 2014-06-12
- Үнэн
- 3
Манай улсад хэрэглэж байгаа халаалтын системүүд дотроос хамгийн шинэлэг, цахилгааны зарцуулалт багатай, Солонгос улсын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор үйлдвэрлэгдсэн, цахилгаанаар халдаг шалны хулдаасыг “Ди Жи Би” ХХК хэрэглэгчдэд хүргээд байгаа билээ. Энэхүү хулдаас нь үнэ хямд, угсарч суурилуулахад хялбар гээд олон талаараа хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн юм. Энэ тухай тус компанийн маркетингийн менежер С.Номин-Эрдэнэ-ээс тодрууллаа.

-Агаарын бохирдол дээд цэгтээ хүрсэн өнөө үед цахилгаанаар халдаг хулдаасыг иргэд ихээхэн сонирхох болсон. Тиймээс танай компанийн оруулж ирдэг халаалтын систем бусад халаалтын системээс юугаараа давуу талтай вэ гэдгийг товчхон танилцуулаач?
-Манайх Солонгос улсын Сонду компаний сүүлийн үеийн технологи болох цахилгаанаар халдаг шалны хулдаасыг оруулж ирэн хэрэглэгчдэд хүргээд байна. Цахилгаанаар халагч хулдаас нь өөрийн өртөг хямд, угсарч суурилуулахад хялбар, эрүүл мэндэд хор нөлөөгүй, Байгаль орчинд ээлтэй, PVC материалтай, үнэр дарж бактери устгагчтай, гал, усны хамгаалалттай, тогны зарцуулалт маш бага 1м2-0,13 квт буюу энэ нь 1 цагт 10 төгрөг гэсэн үг юм. Хамгийн том давуу тал нь шал болон халаалтыг нэг зардлаар шийдэх боломжтой юм. Тавих талбайныхаа 80 хувьд нь тавихад 100 хувь халаана.
-Угсарч суурилуулахад хялбар гэж байсан, яаж суурилуулдаг юм бэ?
-Цахилгаанаар халагч хулдаасыг суурилуулахад үндсэн шал нь тэгш гадаргуутай байхад л болно. Өөрөөр хэлбэл, дулаан тусгаарлагчаа эхэлж дэвсээд дээр нь халдаг хулдаасаа дэвсээд цахилгаанд залгахад л болно.
-Паркетан шалны доогуур тавьж болно гэсэн үг үү?
-Ихэнх халаалтын системүүд паркетан шалны доогуур эсвэл бүр шаланд нь суурилуулдаг. Харин манай бүтээгдэхүүн нэг үйлдлээр халаалт болон шалны асуудлыг шийднэ.
-Шал болон халаалтын асуудлыг давхар шийднэ гэхээр эдийн засагт нэлээд хэмнэлттэй сонсогдож байна. Зарим газар үндсэн халаалтаар ашиглаж болох уу?
-Болно. Цахилгаанаар халагч хулдаас нь халаалтаа шийдвэрлэх боломжгүй обьектуудад үндсэн халаалт, халаалт муутай гэр, орон сууц албан контор, эмнэлэг сургууль, уул уурхай, аялал жуулчлалын баазуудад нэмэлт байдлаар суурилуулах боломжтой.
-Хэрэглэхэд хэр хялбар бол. Температураа өөрийнхөө хүссэнээр тохируулж болох уу?
-Тохируулагч нь температураа өөрийн хүссэнээр тохируулж болохоос гадна таны хүссэн температурт хүрээд өөрөө автоматаар цахилгаан зарцуулахгүйгээр дулаанаа барьж өрөөг дулаан байлгахаас гадна тог цахилгаанийг хэмнэнэ гэсэн үг. Хэрэв танайх шөнийн тарифт тоолууртай бол тог цахилгаанаа 50 хувь хүртэл хөнгөлнө гэсэн үг. Үүнээс гадна гэр хорооллын утааг бууруулах цэвэр агаар төслийн хүрээнд цахилгааны төлбөрөө 50 хувь хөнгөлүүлэх боломжтой.
-Шалны хулдаас урагдаж, цоорох тохиолдол элбэг байдаг. Хэрэв эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд яах вэ?
-Маш амархан. Гэмтсэн тохиолдолд бүтээгдэхүүнийг хэсэгчлэн нөхөх маягаар засварлана. Хэсэг жижиг газар цоороход тухайн хэсэг халахгүй бусад хэсэг нь хална. Иймд тэр хэсэг газарт нөхөлт хийгээд хулдаас хална.
-Чанарын баталгааны талаар тодруулаач?
-Монгол Улсын Мэргэжлийн Хяналтын Газрын дүгнэлт, Онцгой байдлын Ерөнхий газрын гамшиг судлалын хүрээлэнгийн дүгнэлт, Барилгын эрчим хүч хэмнэлтийн төвийн дүгнэлт, Солонгос улсын чанарын шаардлаг хангасан баталгаанууд, Эрчим хүчний тархалтын туршилт, Нянгийн туршилт, Үнэр дарах туршилт зэрэг дүгнэлтүүдтэй мөн олон улсын чанарын ISO 9001:2006, ISO 14001:2004 чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн юм.
-Үнэ хямд гэж байсан. 1 м2 нь хэдэн төгрөгний үнэтэй вэ?
-1м2 нь 58.000 төгрөг. Энэ үнэнд дулаан тусгаарлагч, хүрээ /Гранез/, угсралт, суурилуулалт зэрэг багтсан. Тохируулагч нь 70.000 төгрөг, 10 - 15м2-д нэгийг суурилуулна. Манай бүтээгдэхүүнүүд Улаанбаатар их дэлгүүрийн баруун талд ДИ ЖИ БИ ХХК-ийн байранд худалдаалагдаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 91821616, 9900-0440, 9666-4205, 11-313725, 11-317981 дугаарын утсаар авч болно.
- Шалны халдаг хулдаас нь агаарын бохирдолыг бууруулахад ашигтай шийдэл юм шиг санагдлаа?
-Тийм шүү. Та манай цахилгаанаар халдаг хулдаас, гудасыг худалдан авч хэрэглэснээр агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэрээ оруулаад зогсохгүй, танай гэр бүл, албан тасалгаа тань халуун дулаан уур амьсгалаар дүүрч, амьдрал тань гэрэл гэгээтэй аз жаргалтай байх болно.

Сэтгэгдэл (10)
Хэрэглэгч (64.119.27.119)
Танай хулдаас байгаа юу?
Д.Насанбат (203.91.115.56)
5 ханатай гэрт болох уу .
абилсейт (202.179.31.62)
баталгаат хугацаа,цемент нь дээр тавьж болох уу?
enhtuya (202.70.46.218)
Utsa ogooj awuul yaaj awah we.
ÐÑгмаÑÑÒ¯ÑÑн (202.179.31.11)
ÐÐ¼Ð½Ñ ÑÑÑÑ Ð¼Ð¾Ð´Ð¾Ð½ Ñалан дÑÑÑ ÑÑÑÑилÑÑлж Ð±Ð¾Ð»Ð¾Ñ ÑÑ Ò¯Ð½Ñ Ñ Ð°Ð½Ñ Ñ Ñд Ð²Ñ Ñ Ð°Ð°Ð½Ð°Ð°ÑÑ Ð°Ð²Ð°Ñ Ð±Ð¾Ð»Ð¾Ñ Ñ Ð°Ð½Ð°Ð½Ð´ ÑÑÑÑилÑÑлдаг байгаа ÑÑ
Ð°Ð½Ñ Ð°Ð° (202.9.41.161)
амаÑÑ Ð°Ð½ ÑвдÑÑдÑг Ñ Ð°Ð»Ð°Ð°Ð»Ñ Ð±Ð°Ð¹Ð½Ð° лÑÑ Ò¯Ð·Ò¯Ò¯ÑÑÑй зүйл оÑÑ Ð¾Ð´ ÑаÑаад дÑÑдлага Ó©Ð³Ó©Ñ Ó©Ó©Ñ Ð¸ÑÑÑ Ð³Ò¯Ð¹ байÑан ÑÐ¼Ð°Ñ Ñ Ð±Ð°Ð¹Ñан манай өвөлд ÑÐ¾Ñ Ð¸ÑÐ¾Ñ Ð³Ò¯Ð¹ мÑÑ Ñм билÑÑ
Ð°Ð½Ñ Ð°Ð° (202.9.41.161)
амаÑÑ Ð°Ð½ ÑвдÑÑдÑг Ñ Ð°Ð»Ð°Ð°Ð»Ñ Ð±Ð°Ð¹Ð½Ð° лÑÑ Ò¯Ð·Ò¯Ò¯ÑÑÑй зүйл оÑÑ Ð¾Ð´ ÑаÑаад дÑÑдлага Ó©Ð³Ó©Ñ Ó©Ó©Ñ Ð¸ÑÑÑ Ð³Ò¯Ð¹ байÑан ÑÐ¼Ð°Ñ Ñ Ð±Ð°Ð¹Ñан манай өвөлд ÑÐ¾Ñ Ð¸ÑÐ¾Ñ Ð³Ò¯Ð¹ мÑÑ Ñм билÑÑ
Санжаа (122.201.28.8)
Бодож үзлээ 30м2-г 24 цаг халаахад 200 орчин мянга болж байн зөв үү
отгон (202.126.91.100)
сайн байна уу хамгийн гол нь цахилгааны үнэ өндөр гардаг учраас тавихад хэцүү үний саналыг маш тодорхой материалыг дэлгэрэнгүй зургаар тавивал илүү мэдээлэл авмаар байна утас 95767320
уншигч (43.242.243.8)
сайн бна уу. танай халаалтыг тавиулахы тулд ямар нохцол шаардлага хэрэгтэй вэ жишээ нь цахилгааны хуч хучдэл хэд бх шаардлагатай вэ