Хөлбөмбөгийн ДАШТ-ий Монгол дахь нээлт сүр дуулиантай боллоо

      Дэлхий нийтийг донсолгосон хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн урьд шөнө дуулиантайхан эхэллээ. Хүн төрөлхтний эв санааны билэг тэмдэг болсон энэ спортыг сонирходоггүй хүн гэж үгүй биз ээ. Тиймээс ч монголчууд бид энэ өдрийг тэсэн ядан хүлээж байсан гэхэд болно. Тэгвэл Монгол дахь албан ёсны нээлт Үндэсний соёл амралтын хүрээлэнд байрлах монголын хамгийн том  Хүрхрээ асарт өчигдрөөс эхэллээ. Нээлтийн өмнө нийслэлийн таван дүүргээс таван тивийг төлөөлсөн парад явж энэ газарт цугласан билээ. Албан ёсны нээлтэд урлаг соёл, улс төр, спортын алдартнуудаас гадна хөлбөмбөгт дурлан, шимтэн үздэг олон залуус цугларсан юм. Орчны уур амьсгал нилээд халуун байсан төдийгүй фанатуудын сэтгэл хөдлөлийг үгээр илэрхийлэхийн аргагүй.
Дэлхийн аваргын ногоон талбайд өрсөлдөх эрхийн төлөө бүтэн гурван жилийн хугацаанд тэмцэж шигшигдсэн 32 баг дэлхийн аваргын алтан цомын төлөө Бразильд өрсөлдөнө гэхээр яах аргагүй томоохон тэмцээн болохоос гадна жинхэнэ өрсөлдөөнийг “Хүрхрээ” асараас хамгийн том дэлгэцээр харж болно. Энэ удаагийн ДАШТ-ийг "ETV" телевиз болон "Mass agency"  албан ёсны онцгой эрхтэйгээр шууд дамжуулна.













Н.Дөл

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)