“Academy awards 2014” наадмын шилдэг хөрөнгө оруулагч компаниар “Алтай Констракшн” ХХК шалгарлаа

Кино урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Academy awards 2014” наадмын “ШИЛДЭГ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ КОМПАНИ”-иар “АЛТАЙ КОНСТРАКШН” ХХК  шалгарлаа.
Манай байгууллага нь нийгмийн хариуцлагаа өндөрөөр ухамсарлан улс эх орныхоо урлаг спортын салбарт хөрөнгө оруулан хамтран ажилласаар ирсэн. Уран бүтээлчдийг ард түмэндээ сайхан уран бүтээл хүргээсэй, урлагаар дамжуулан хүмүүсийн оюун санааг зөв төлөвшүүлээсэй, сэтгэл сонорыг нь үргэлж мялааж байгаасай гэсэн чин хүслээр урлагийг дэмждэг.

Бид зохиолч Б.Шүүдэрцэцэгийн ДОМОГТ АНУ ХАТАН романаас сэдэвлэн хийсэн АНУ ХАТАН түүхэн киноны ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байсан бол энэ удаад “Хувьсал” продакшны бүтээл “ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ” киноны ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж энэхүү нэр хүндтэй шагналыг авлаа.
Кино урлагийн шилдэг уран бүтээлчиддээ илүү их сайхан бүтээлийг ард түмэнд хүргэхийг хүсье. Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)