Эзэнгүй цацрагийн үүсгүүрийг илрүүлдэг болно
- 2014-06-17
- Үнэн
- 0
Цөмийн энергийн газрын эрхэм зорилго нь Монгол Улсад цацраг идэвхт ашигт малтмал болон атомын энергийг энхийн зорилгоор ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах нөхцөл, боломжийг бүрдүүлэхэд оршдог. Тийм ч утгаараа энэ тал дээр олон төрлийн ажил нээлттэй явуулж буй. Үүний нэг жишээ нь "Эзэнгүй цацрагийн үүсгүүрийг хэрхэн илрүүлж, аюулгүй болгох вэ" сэдэвт сургалтыг зохион байгуулж эхлээд байна. Тодруулбал, дээрх асуудлаар Цөмийн энергийн газар АНУ-ын Эрчим хүчний яамтай хамтран ахисан түвшний сургалтыг энэ сарын 16-20-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа юм.С.Баяр

Сэтгэгдэл (0)