“Улаанбаатар Авто Экспо-2014” үзэсгэлэн, худалдаа болно

Жил бүр уламжлал болгон зохиогддог Монголын авто машины хамгийн том “Улаанбаатар Авто Экспо 2014” үзэсгэлэн,  худалдаа 6-р сарын 19-өөс 22-ний өдрүүдэд Мишээл Экспо төвд зохион байгуулагдах гэж байна. Дэлхийн шилдэг автомашины дистрибьютер компаниуд Улаанбаатар хотын авто худалдааны төвүүд оролцох болно.
              Энэхүү үзэсгэлэнг Зам Тээврийн Яам, Нийслэлийн Тээврийн Газар , Гаалийн Ерөнхий Газар , Замын Цагдаагийн Газар ,“Мишээл Групп” ХХК , Авто радио 96.3 хамтран зохион байгуулж,  дэмжигчээр “Монгол Субару Автомашин” ХХК, Шуурхай телевиз, ерөнхий ивээн тэтгэгчээр “ММК” ХХК ажиллаж байна.
Тус үзэсгэлэнд :
•    Автомашины дистрибьютер компаниуд
•    Улаанбаатар хотын авто худалдааны төвүүд
•    Арилжааны банкууд
•    Даатгалын компаниуд
•    Авто сервис, оношлогооны төвүүд оролцоно.
Үзэсгэлэнд ирснээр та автомашины лизинг, даатгал, оношлогоо гэх мэт бүх үйлчилгээг нэг доороос авах боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээллийг 99099511 утаснаас авахаас гадна www.misheelgroup.mn, www.facebook.com/misheelgroup хуудсуудаар зочлоорой.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)