Япончууд цэргийн зэвсэглэлээ олон улсын үзэсгэлэнд дэлгэлээ

Япон улсын Засгийн газар цэргийн зэвсэглэлээ олон нийтэд үзүүлэхийг зөвшөөрчээ. Олон улсын “Eurosatory-2014” үзэсгэлэнд тус улсын арван үйлдвэрийн бүтээлүүд оролцжээ. Үзэсгэлэнд оролцсон батлан хамгаалах салбарын бүтээлүүдээс нисдэг тэрэг, шүхэр зэрэг орчин үеийн техник хэрэгслүүд мэргэжилтнүүдийн анхаарлыг татах болов. Япон улс энэ оны дөрөвдүгээр сарыг хүртэл цэргийн зэвсэглэлээ нууцын зэрэглэлд бүртгэдэг байжээ. Уг үзэсгэлэнд оролцсноор Японы зэвсгийн үйлдвэрүүд гадаадад зах зээлээ нээх боломж бүрднэ гэж ажиглагчид үзлээ. Энэхүү үзэсгэлэн зургадугаар сарын 16-нд Парис хотод нээлтээ хийсэн ба дөрвөн өдөр үргэлжлэх ажээ. Батлан хамгаалах, цэргийн зэвсэглэлийн хамгийн том уг үзэсгэлэнд 57 орны мянга гаруй бүтээл оролцсон байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zoogiii (202.21.113.180)

    2014-06-19

    tugaltai vher zarna 99014843