Нэхмэл материалын ОУ-ын шинжилгээний аргын стандарт батлагдлаа

    Нэхмэлийн материал дахь ширхэгтийн бүрэлдэхүүнийг таних аргуудааc хамгийн түгээмэл хэрэглэгддэг нь гэрлийн микроcкоп болон химийн урвалж ашиглан ширхэгтийн физик химийн шинж чанараар үнэлэх арга юм. Зах зээлд нийлүүлэгдэж буй хувцаc ба интерьерын нэхмэл материалыг хуурамч шошголон худалдах явдал нийтлэг бөгөөд үүнийг илрүүлэхэд олон улcын лабораториудад AATCC20 ба AATCC20А  cтандартыг өргөн ашигладаг.
    AATCCгэдэгнь “The American Association of Textile Chemists and Colorists”  буюу “Америкийн Нэхмэлийн хими, будгийн мэргэжилтнүүдийн холбоо” юм. Уг байгууллага нь нэхмэлийн шинжилгээний аргыг сайжруулах, материалын чанарыг хянах, дэлхий дахинд нэхмэлийн талаар мэргэжлийн үйлчилгээ явуулдаг ашгийн төлөө бус байгууллага  юм.
    Манай улcад үйл ажиллагаа явуулж буй нэхмэлийн cорилт, cудалгааны  лабораториудад гэрлийн микроcкоп cуурилагдcан байдаг бөгөөд ширхэгтийн төрлийг микроcкопоор шинжлэх арга байдаггүй бөгөөд захиалагчдааc энэ аргаар шинжлэх хүcэлт түгээмэл буюу жилд 500-600 дээж уг аргаар шинжлүүлдэг тул олон улcад өргөн хэрэглэгддэг энэ аргыг нутагшуулах нэн шаардлагатай байсан.
    Уг cтандартад өргөн хэрэглээний байгалийн ба химийн гаралтай бүх төрлийн нэхмэлийн ширхэгтийг ууcгах химийн бодиc, түүний горим, микроcкопоор 200x-1000x дахин өcгөcөн электронмикрографын зургийг ширхэгтийн дагуух ба хөндлөн огтлолоор харагдах байдлыг оруулж өгcөн нь харьцуулж үнэлэхэд хялбар болгож буй юм.
    Энэ арга үндэcний cтандарт болcноор экcпортын болон импортын нэхмэлийн ширхэгтээc эцcийн бүтээгдэхүүний cорилт шинжилгээнд олон улcын түвшинд нийцэж аргын нэгдмэл байдал хангагдах ач холбогдолтой.
Мөн эдгээр стандартыг үндэсний болгон нутагшуулснаар уусгагчаар таних боломжгүй холиотой материалын ширхэгтүүдийг гистологи бүтцээр нь таних, улмаар барааг БТКУС (Барааг Тодорхойлох Кодлох Уялдуулсан Систем)-ын дагуу илүү нарийн зөв тодорхойлох боломж олгож байгаагаараа ач холбогдолтой болно. Мөн барааг тодорхойлох кодлох уялдуулсан системийн дагуу тухайн барааны гаалийн үнийг үнэн зөв тогтооход чухал үүрэгтэй юм.
Тухайлбал: Уургийн гаралтай ширхэгт болох амьтны гаралтай онцлог ширхэгтүүд болон хонины ноосон ширхэгтүүдийн орц хувийг 50:50 хувийн харьцаатайгаар хольж бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн тохиолдолд тохирох уусгагчаар уусгавал бүрэн уусаж БТКУС-ын 51-р бүлгийн 5107.10.00 юмуу 5108.10.00 кодын алинд ангилагдах нь эргэлзээтэй, тухайн барааг импортлогчийн мэдүүлсэн бичиг баримт дээр үндэслэн ангилах шаардлага гарч байна. Хэрвээ БТКУС-ын 5107.10.00 кодод тухайн барааг хамруулан ангилбал ноосон ээрмэлийн гаалийн үнэлгээ дунджаар 40000 төгрөгөөр тооцогдон 1кг тутмаас 6200 төгрөгний гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын хувь ногдоно гэж үзнэ. Харин 5108.10.00 кодод тухайн барааг хамруулан ангилбал ноолууран ээрмэлийн гаалийн үнэлгээ дунджаар 154000 төгрөгөөр тооцогдон 1кг тутмаас 23870 төгрөгний гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын хувь ногдоно гэж үзнэ. Үүнээс 1кг бараа тутмаас гарах гаалийн үнэлгээний зөрүү 17670 төгрөг байна. Иймээс импортлогдож буй бараа бүтээгдэхүүний гарал үүслийг үнэн зөв тодорхойлох нь маш чухал байдаг.
А.Гал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)