В.Путин дэлхийн аваргын шувтаргын тоглолтын өмнө Бразильд очин
- 2014-06-20
- Дэлхий
- 0
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шувтаргын хоёр тоглолтын өмнө Бразильд зочилно гэж Оросын “Известия” сонинд мэдээллээ. Дэлхийн аваргын шалгаруулах тэмцээний хүрэл медалийн төлөөх тоглолт ирэх долдугаар сарын 13-нд, алтын төлөөх тоглолт 14-нд болно.Харин В.Путин ирэх долдугаар сарын 12-нд Бразилийн Рио-де-Жайнеро хотод зочилно. Энэ хотод хаалтын тоглолтууд болох бөгөөд тэмцээн дууссаны дараа Бразилийн Ерөнхийлөгч Дилма Руссеф хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд шилжүүлнэ. ОХУ энэхүү нэр хүндтэй тэмцээнийг нутагтаа зохион байгуулах эрх авсан юм.

Сэтгэгдэл (0)