Хиллари Клинтон: Манай гэр бүл сохор зоос ч үгүй цагаан ордны хаалгаар гарсан
- 2014-06-20
- Дэлхий
- 0
Америкийн түүхэнд авьяас чадвараараа нэрээ мөнхөлсөн
Тэргүүн хатагтай нар олон. Тэдгээр хатагтай нараас Төрийн
нарийн бичгийн дарга, Сенатын гишүүн хүртэл дэвшин
ажилласан нь “Төмөр хатагтай” Хиллари Клинтон юм.
Тэрбээр “Хүүхэд насандаа туулсан тарчиг амьдрал минь
хэрчим бяслагийг ч хаядаггүй арвич занд сургасан” хэмээн
“Миний амьдралын түүх” номдоо бичжээ. Энэ сарын 11-
нд хатагтай Клинтон дурсамжийн хоёр дахь номоо “Хэцүү
сонголт” нэртэйгээр хэвлүүлжээ. Худалдаанд гарсан өдрөө
борлуулалтаараа тэргүүлсэн номын зохиогч Хиллари Клинтон
энэ сарын 10-нд “АВС-News” сувгийн Диана Сойертай
ярилцжээ. Уншигчиддаа энэхүү ярилцлагаас хөрвүүлэн хүргэж
байна. Тэрбээр 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд
Бүгд Найрамдах намаас нэр дэвших магадлалтай ажээ. -Ноён Клинтон АНУ-ын Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон. Танай гэр бүл Цагаан ордонд олон жил амьдарсан болохоор энэ байшинд дассан байх. Цагаан ордныг орхисон тэр өдөр юу бодож байв?
-Мэдээж хүнд байсан. Гэхдээ би Цагаан ордон бидний мөнхийн гэр биш гэдгийг анхнаасаа мэдэж байсан. Хэзээ нэгэн цагт манай гэр бүл энэ байрыг орхин одож, шинэ Ерөнхийлөгчийн гэр болно гэдэгт бэлтгэлтэй байсан. Харин Челси маань Цагаан ордонд их л дасал болсон байсан даа. Охинд минь хэцүү байсан болов уу.
-Та Челсигийнхээ талаар үргэлж ярих юм?
-Тэргүүн хатагтай асан Жаклин Кеннеди надад “Хүүхдээ ямар ч үнэ цэнээр хамаагүй хамгаалж байгаарай” гэж хэлсэн. Энэ үг миний санаанд их гүнзгий үлдсэн. Бид хоёр ганцхан охинтой. Челси маань их ухаалаг, хатуужилтай бүсгүй болсон.
-Нууц биш бол Цагаан ордны дараах амьдралынхаа талаар дурсаач?
-Манай гэр бүл Цагаан ордны хаалгаар сохор зоос ч үгүй гарсан. Харин ч биднийг өр зээлэн дундах амьдрал угтсан даа. Ипотекийн зээл, Челсигийн сургалтын төл- бөр гээд олон асуудлыг хэрхэн шийдэхээ мэдэхгүй хэсэг хугацаанд хүнд байсан. Анх бид Цагаан ордонд орохдоо ч мөнгө, эд хөрөнгөгүй байсан. Миний болон Биллийн хүүхэд нас баян тансаг байгаагүй. Бид хоёр жирийн америкчуудаас гаралтай. Гэхдээ бид өнгөрсөн амьдралдаа сэтгэл хангалуун байдаг.
-Энэ амьдралын хүнд үеийг хэрхэн даван туулсан бэ?
-Билл Ерөнхийлөгчийн албанаас чөлөөлөгдсөн өдрөөсөө л лекц унших болсон. Нөхөр минь гэр бүлийнхээ төлөө уйгагүй хөдөлмөрлөсөн. Бид хамгийн түрүүнд зээлээ төлөх хэрэгтэй байв. Бид багагүй хугацаанд өрөө дарсан. Дараа нь амьдрах орон сууцтай болохын төлөө хөдөлмөрлөсөн.
-Ерөнхийлөгч асан Билл Клинтоныг Моника Левинскитэй холбоотой хэргээр шүүх хуралд оролцохдоо багагүй мөнгө зарцуулсан гэдэг. Магадгүй энэ их мөнгө өртэй холбоотой юу?
-Тэгж ойлгож болохгүй. Левинскийн талаар яримааргүй байна. Энэ асуудлыг би тайлбарлах хэрэгтэй болов уу. Төрийн өндөр албан тушаалаас буусан хэний ч өмнө санхүүгийн асуудал тулгардаг. АНУ- ын Ерөнхийлөгч байсан хүн аль нэг корпораци, группэд алба хаших нь утгагүй биз дээ. Нэр хүндээ эрхэмлэж төлбөртэй лекц унших болсон. Заримдаа төлбөргүй лекц унших, тусламж хэрэг болсон хүнд үнэ төлбөргүй хуулийн зөвлөгөө өгч байсан.
-Дурсамжийн хоёр дахь номоо хэвлүүлжээ. “Хэцүү сонголт” ном худалдаанд гарсан өдрөө борлуулалтаараа тэргүүлж байна. Таны анхны ном “Миний амьдралын түүх” дэлхийн олон орны шилдэг номоор шалгарсан. Энэ номноосоо хэр их ашиг олсон бэ?
-Би анхны номоо 2003 онд хэвлүүлсэн. Энэхүү номыг бичих саналыг Бүгд Найрамдах намын дарга Рейнс Прибус гаргасан. Ер нь надад амьдралынхаа талаар ном бичих бодол төрдөггүй байв. Миний ном ийм их амжилт олно гэж зүүдлээгүй. Номноосоо найман сая ам.долларын ашиг олсон.
-Таны анхны ном их дэлгэрэнгүй, таныг нээсэн ном болсон. Сүүлчийн номдоо юун талаар бичсэн бэ. Номоо хэвлүүлсний шагналд 200 мянган ам.доллар авсан гэсэн үнэн үү?
-“Хэцүү сонголт” бол миний амьдралын хамгийн хэцүү сонголт болсон Нэгдсэн улсын Ерөнхийлөгчийн сонгуулиас татгалзсан үе болон Төрийн нарийн бичгийн даргаар ажилласан он жилүүдийн талаар өгүүлнэ. Хэвлэлийн компаниас номын шагналд мөнгө авсан нь үнэн.
-Яагаад Төрийн нарийн бичгийн дарга байхдаа номоо хэвлүүлээгүй юм бэ?
-“Миний амьдралын түүх” номд жирийн ажилчны охиноос Тэргүүн хатагтай хүртлэх туулсан амьдралаа өгүүлсэн. Цагаан ордны эзэгтэй байх, хүүхдийн ээж, эхнэр байх хариуцлагынхаа талаар өөрийн туршлагыг бичсэн. Харин сүүлчийн ном бол миний сүүлийн зургаан жилийн амьдралын үнэн түүх. Америкийн төрийн алдаа оноог бичсэн нь зарим хүнд таалагдаагүй. Тийм учраас шүүмжлэлтэй хандах хүмүүс бий. Гэхдээ алдаатай бодлого хэрэгжүүлсэндээ Америкийн төр уучлалт гуйх ёстой.
-АНУ-ын дараагийн Ерөнхийлөгчөөр эмэгтэй хүнийг сонгох болов уу?
-Нэгдсэн улсын Ерөнхийлөгчөөр эмэгтэй хүнийг сонгох хэрэгтэй. Яг л Ангела Меркель шиг улстөрч дутагдаж байна.

Сэтгэгдэл (11)
ganga (202.126.91.170)
uhaalag humuusiin heleh ug bna ylanguya ur huuhdiin tuhai hatagtai kennediin helsen ug buh ehchuuded bdag bolowch uhaan hairalsan surgaal ug boljee
H.C (103.26.193.17)
I LIKE TRUES and HARD CHOICES.
iim l bna (103.26.193.9)
Manaid bol alban tushaalaasaa buuhdaa burzaigaad heden huvi iluu ashig olj buudag, tetgemj ugdugshd te manai oron bayn shuu.. kkkkkkkkkkkkk
зочин (202.21.106.105)
ерөнхийлөгчөөс буухад нь төрийн өндөр албанаас буухад нь тэтгэмж байр өгдөг ш тэ манай орон баян шүү
(101.116.32.32)
Mongold bol eronhiilogch eronhii said ih hurliin gishuun geed darga said bolgon alban tushaalaasaa buuhdaa burzaigaad heden huvi iluu ashig olj buudag.Tiimdee ch sandal shireenii toloo uhelden temtsej baidag yum daa mongold
иргэн (103.26.193.19)
Энэ гоё хүн шүү.бахархалтай.
айлчин (182.160.1.37)
Тэргүүн хатагтай асан Жаклин Кеннеди надад “Хүүхдээ ямар ч үнэ цэнээр хамаагүй хамгаалж байгаарай” гэж хэлсэн. Энэ үг миний санаанд их гүнзгий үлдсэн...
Luwarchidaan (46.115.20.254)
Mongoliin Luuwarchid unshaasai
Luwarchidaan (46.115.20.254)
Mongoliin Luuwarchid unshaasai
Luwarchidaan (46.115.20.254)
Mongoliin Luuwarchid unshaasai
cog (112.72.13.113)
manaih bil ayg ESERGEEREE