
АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жозеф Байден Украины
Еранхийлөгч Петр Порошенкотой утсаар ярьжээ.
Тэрбээр Украины дорнод хэсэгт өрнөсөн хямралын
асуудлаар П.Порошенког дэмжих болсныг Цагаан
ордны хэвлэлийн албанаас мэдээллээ. Хоёр улсын
Төрийн удирдлагууд өнгөрсөн долоо хоногт Украины
цэргийнхэнд тохиолдсон эмгэнэлт явдлын талаар
ярилцсан гэнэ. Энэ үеэр Жозеф Байден Украины
Ерөнхийлөгчийн энхийг сахих бодлогыг дэмжиж
буйгаа илэрхийлжээ. Мөн АНУ-ын дэд Ерөнхийлөгч
П.Порошенкогийн ухаалаг бодлого улс орноо дахин
нэгтгэж, энх тайвныг авч ирнэ гэдэгт итгэлтэй байгаа
ажээ. Жозеф Байден энэ сарын 26-27-ны өдрүүдэд
Брюссельд болох Европын Холбооны уулзалтад Петр
Порошенког дэмжихээ илэрхийлжээ.
Сэтгэгдэл (1)
иргэн (103.26.193.25)
Энэ хүн эхнээсээ л майданыг өдөөж, бүтэн улсыг бутаргах, энгийн иргэдийн цус урсгах бусармаг үйл ажиллагааг өөгшүүлж ирсэн. Одоо савраа татвал таарна. Иракт цэргээ оруулаад сайн сайхан болно гэсэн хаа байна. Америк цэрэг Иракт хөл тавьснаас хойш, энэ улсын ард түмэн өнөөг хүртэл иргэний дайнд нэрвэгдээд одоо бүр хүнд байдалд орчлоо. Бусдын хэрэгт хөндлөнгөөс оролцдогоо зогсоох цаг болжээ.