Өмнөд Солонгос цэрэг зэвсэгт нэгт нөхдөө хөнөөжээ
- 2014-06-23
- Дэлхий
- 0
Өмнөд Солонгост нэгэн цэрэг зэвсэг нэгт таван нөхрөө
буудан хөнөөж, өөр таван цэргийг шархдуулсныхаа дараа
Хойд Солонгосын хилийн ойролцоох хилийн заставаасаа
зугтжээ. Уг хэрэг зүүн хойд зүгийн Гангвон мужийн Госеонг
хотын ойролцоох хилийн заставт өнгөрөгч бямба гаригийн
орой гарчээ.Одоогоор шалтгаан нь тодорхойгүй байгаа бөгөөд гэмт хэрэг үйлдсэн цэргийг эрэн сурвалжилж байгаа аж. Хойд, Өмнөд Солонгосын хоорондох харилцаа урьдын адил хурцатмал байгаа ба дээрх хэргийн улмаас хил дамнасан бууцалцаан болоогүй байна. Харин гэмт хэрэг үйлдсэн цэрэг өөрийн буу болон сумны нөөцтэйгээр хэргийн газраас зугтжээ.
Өмнөд Солонгос Хойд Солонгосын хилийн дагуу олон мянган цэрэг байршуулдаг агаад энэ хэсгийн заставууд дэлхийн хамгийн чанга бэхлэлтийн нэгд тооцогддог.

Сэтгэгдэл (0)