Эмпати төв уучлал хүсч байна
- 2014-06-25
- Үнэн
- 0

Эмпати-сургалт, зөвлөгөө, хэвлэлийн газраас өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдалтай холбогдуулан эрхэм хүндэт хүүхэд багачууд, эцэг эх болон Монголын нийт уншигчдаас уучлалт хүсч байна.
Манай байгууллагын эрхлэн гаргасан “Зугаатай зун 4” номны 53-р хуудсан дахь дэлхийн газрын зураг нь Wikipedia нэвтэрхий толь бичиг дээр “Reign Of Steel” буюу монголоор “Гангийн ноёрхол” нэртэй компьютер тоглоомын хуудсан дээрх зураг байсныг www.google.com -аар дэлхийн газрын зураг гэж хайн хэвлэлтэд оруулсан нь манай дизайнер болон редакторын буруутай үйлдэл байсан тул эрхэм хүндэт уншигч нар, эцэг, эхчүүд, хүүхэд багачууд, ард түмнээсээ хүлцэл өчиж, уучлал хүсэж байгааг илэрхийлье.
Эмпати сургалт, зөвлөгөө, хэвлэлийн газраас өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдалтай холбогдуулан тайлбар хийх нь:
1. Манай байгууллагын эрхлэн гаргасан “Зугаатай зун 4” номны
53-р хуудсан дахь дэлхийн газрын зураг нь Wikipedia нэвтэрхий толь
бичиг дээр “Reign Of Steel” буюу монголоор “Гангийн ноёрхол” нэртэй компьютер тоглоомын хуудсан дээрх зураг
байсныг www.google.com -аар дэлхийн газрын зураг гэж хайн хэвлэлтэд оруулсан нь
манай дизайнер болон
редакторын буруутай үйлдэл байсан тул эрхэм хүндэт уншигч нар, эцэг, эхчүүд,
хүүхэд багачууд, ард түмнээсээ хүлцэл өчиж, уучлал хүсэж байгааг
илэрхийлье.

2. Дээрх хэвлэлтийн алдаа нь манай дизайнерын буруутай үйлдэл бөгөөд хэн нэгний захиалгаар ямарваа нэгэн улс төрийн сэдэл, эрх ашгийг агуулаагүй болно.
3. Эрхэм хүндэт уншигч, эцэг эхчүүд, хүүхэд багачууд та бүхэн алдаатай номоо манай редакци дээрээс болон номын дэлгүүрүүдэд очин солих юм уу буцааж болно.

Сэтгэгдэл (0)