Израиль Сирид агаарын цохилт өгөв

Израилийн агаарын хүчин Сирийн зэвсэгт хүчний байр лалд агаараас цохилт өгчээ. Тодруулбал, тус ул­ сын сөнөөгч он гоцууд хоёр орны дундах маргаантай бүс нутаг Голаны өндөрлөг дэх Сирийн армийн есөн байрлалд цохилт өгсөн байна. Израилийн арми Сирийн нутгаас харвасан пуужинд 15 настай хүү өртөж амиа алдсаны хариуд Сирид цохилт өгсөн аж. Өнгөрсөн ням гаригт Сирийн нутгаас харвасан хэд хэдэн пуужингийн нэгд ачааны машин өртсөнөөс 15 настай Мохаммед Каракара хүү нас барж, түүний эцэг болон өөр хоёр хүн хүнд шархаджээ. Уг хэрэгтэй холбогдуулан Израильд Сирийг эсэргүүцсэн иргэд бухимдлаа илэрхийлжээ. Түүнчлэн амиа алдсан Мохаммед Каракарагийн үеэл Салах Каракара “Тэр сайн сурагч байсан. Түүнд хүн бүхэн хайртай байсан” гэж сэтгүүлчдэд ярьжээ. Израилийн армийн төлөөлөгч, дэд хурандаа Петер Лернерийн хэлснээр, Израилийн сөнөөгч онгоцууд Голаны өндөрлөг болон түүний ойролцоох Сирийн ар­мийн байрлал, түүний дотор Сирийн цэргийн удирдлагын байруудад а гаа рын цохилт өгсөн бай на. Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху “Дайснууд ев­рей, еврей биш, том хүн, хүүхдүүдийг ялгалгүй буу­ ныхаа гохыг дарж байна” гэж мэдэгджээ. Израиль нь Ойрхи Дорнодын хамгийн жижиг газар нутагтай орон ч энэ бүс нутаг дахь АНУ­ ын гол холбоотон. Тиймдээ ч тэр үү Ойрхи Дорнодын хамгийн хүчирхэг агаарын армитай улсаар нэрлэгддэг. Хил залгаа Израиль, Сири улсын маргааны гол сэдэв нь Голаны өндөрлөг бөгөөд энэ бүс нутагт ихэвчлэн бие биеэ чиглэсэн дайралт зохион байгуулдаг байна. Өнгөрсөн ням гаригт Израиль руу харвасан пуужингийн эзнийг Сирийн Засгийн газрын цэргүүд үү аль эсвэл босогчид уу гэдгийг одоогоор тогтоогоогүй байна. Гэсэн хэдий ч Израилийн арми дээрх хэргийн хариуцлагыг Сирийн зэвсэгт хүчнээс авлаа.

ГОЛАНЫ ӨНДӨРЛӨГ
Израиль, Сирийн зөрчилдөөний гол бүс нутаг болсон Голаны өндөрлөг Дамаскийн эрх баригчдад харьяалагддаг байсан ч 1967 оны Ойрхи Дорнодын дайны дараагаас Израиль улс хянах болсон юм. Гэвч Сирийн Засгийн газар хад чулуу ихтэй уг өндөрлөг газрын төлөөх тэмцсээр эцэст нь НҮБ уг бүс нутгийг зэвсэггүй бүс болгож, энхийг сахиулагчдаа байршуулж, хяналт тогтоосон. Хэдий тийм ч НҮБ­ын хяналт, шаард лага суларч, тус бүс нутгаас гишүүн орнууд цэргээ татаж эхэлснээр Голаны өндөрлөгийн байдал хурцдаж эхэлсэн. Нөгөөтэйгүүр хөрш Сирид үүссэн иргэний дай ны Голаны өндөрлөгт хүртэл нөлөөлж байна. Израиль, Сири улс НҮБ­ын шаардлагын улмаас дээрх газрын асуудалд уужуу ханддаг ч үе үе иймэрхүү тулаан өрнүүлдэг. Гэхдээ хад чулуу ихтэй, тэгш өндөрлөг энэ газар цэргийн түшиц газар болохоос илүүтэйгээр Голаны өндөрлөгийг эзэм­ шиж буй орны мэдэлд Иордан гол болон Галилей тэнгис орох явдал юм. Ойрхи Дорноддоо томд тооцогдох Галилей тэнгис усны нөөцөөр хомс дээрх хоёр цөлийн орны хувьд асар том боломж. Ойрхи Дорнодыг олон орныг усаар хангаж, басхүү загас болон бусад далайн гаралтай бүтээгдэхүүний гол эх сурвалж болсон Иордан гол Галилей нуурт цутгадаг. Тиймээс Израиль улс өөрийн хамгийн том нуур болох Галилей нуурыг Сирид Голаны өндөрлөгтэй хамт өгөхийг хүсэхгүй бай­ на. Ямартай ч Голаны өндөрлөгийг эзэмшсэн аль ч улс Иордан голын урсгалыг хянаж чадахаас гадна Галилей нуурт өвөлдөө унах цасыг нөөцөлж жилийн турш хэрэглэх усны нөөц бүрдүүлэх боломжтой. Тийм­ дээ ч Израиль улс Гола­ ны өндөрлөгийг Си рийн талд өөрсдийнх гэд гийг ойлгуулахын тулд цөөнгүй иргэнээ тэнд суурьшуулсан. Харин Сирийн талаас тэднийг нүүхийг шаар даж, үе үе халдлага, дайралт зохион байгуулдаг. Үүний цөөнгүй хэсгийг хөрш Ливаны “Хезболла” бүлэг зохион байгуулдаг гэнэ. Израилийн тагнуулын байгууллагын үзэж буйгаар Сирийн Ерөнхийлөгч Башар аль­Ассад Ливаны дээрх террорист бүлэгт зэвсэг нийлүүлж, Израилийн эсрэг үйл ажиллагаа явуулахыг хүсдэг байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • AMERIKIIN HUJAA (203.194.114.243)

    2014-06-25

    AMERIKUUDIN YAVUULGA,IZREAL BOL ZUGEER JUJIGCHIN NI.

  • zochin (182.160.6.4)

    2014-06-25

    Umhii har juuduud sunuusei.