Малайзад христчүүдийг “Аллах” үгийг ашиглахыг хориглолоо
- 2014-06-24
- Дэлхий
- 0
Малайзын дээд шүүх христийн
шашинтнуудыг “Аллах” гэдэг үгийг ашиглахыг
хориглосон шийдвэр гаргалаа. Ингэснээр тус улсын өнөөгийн дээд шүүх 2009 онд өмнөх Засгийн газрын гаргасан христийн шашинтнууд “Аллах” гэж хэлэхийг хориглосон тогтоолын төслийг дэмжлээ. Дээд шүүхээс тайлбарласнаар олон үндэстний орон Малайзад хүн амынх нь багагүй хэсгийг бүрдүүлдэг христийн шашинтнууд “Аллах” гэж хэлэх нь төөрөгдөл үүсгэж байгаа аж.
Харин христийн шашинтнууд энэ үгийг олон зууны турш хэрэглэж ирсэн хэмээн гомдолтой байгаагаа мэдэгдсэн бол Малайзын муслимчуудын доторхи зарим явцуу хүрээнийхэн дээрх шийдвэрт баяртай байгаагаа мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл (3)
буддха - бурха (103.26.193.8)
монголд христүүд гаадыгаа бурхан гээд байна. христүүдийн бурхан гэж үг хэрэглэхийг хориглоё оооооо
kkkkkkkk (78.144.74.231)
amen geech, allah gedeg chin muslimchuudiin uursdiinh ni ug, ugaasaa teneg tsus ni oirtson haltaruud tegej hutsaj bgaa yum
(103.26.193.5)
БОЛЬЁ ОО