Аляскийн иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэллээ

 Өнгөрөгч даваа гаригт АНУ-ын Аляск мужийн эргээс холгүй 8.0 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас тус улсын албаныхан цунамийн онц байдал зарлаж, эргийн ойролцоо оршин суудаг аляскчуудыг нүүлгэн шилжүүлж эхэллээ.

Газар хөдлөлт орон нутгийн цагаар өнгөрөгч даваа гаригийн өдрийн 12:53 цагт болсон байна. Номхон далайн цунамийн аюулын төвийн мэдээлснээр газар хөдлөлт Аляскийн баруун эргээс 24 км-ийн зайд, далайн ёроолоос 114.4 км-ийн гүнд болжээ. “Си-Эн-Эн” агентлагт ирсэн мэдээгээр аюулгүйн албаныхан эргийн ойролцоох оршин суугчдыг нутгийн гүн рүү нүүж, уулархаг бүс нутагт очихыг шаарджээ. Мөн 150 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлээд байгаа аж. Албаныхан бүх иргэдийг нүүлгэн шилжүүлсний дараа цунамийн онц байдлыг цуцлах гэнэ. Тэгвэл Оросын цахим хуудсуудад дээрх газар хөдлөлт тус улсын зүүн хойд хязгаар Камчаткийн хойгт мэдрэгджээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)