Сирийн босогчид хүүхдүүдийг эгнээндээ нэгтгэж байна

“Сирийн зэвсэгт бүлгүүд Засгийн газрын эсрэг тэмцэлд хүүхдүүдийг оролцуулж, эгнээндээ нэгтгэж байна” гэж Олон улсын хүний эрхийн “Watch” байгууллагаас мэдэгдлээ. Тус байгууллагын мэдээлэлд дурдсанаар зэвсэгт бүлгүүд бага насны хүүхэд гэлтгүй сургуулиас нь гаргаж эгнээндээ нэгтгэсээр байгаа аж. “Watch” байгууллагын ажилтнууд урьд нь Засгийн газрын эсрэг зэвсэг барин тэмцсэн 25 босогч хүүхэдтэй уулзан ярилцсаны эцэст дээрх мэдээллийг олон нийтэд танилцуулжээ.

Үүнд зэвсэгт босогчид хүүхдүүдийн тархийг янз бүрийн аргаар угааж “Аллах чамайг сонгосон” гэж ч хэлдэг байна. “Watch”-аас гадна олон улсын хэд хэдэн байгууллага Сирийн босогчдыг насанд хүрээгүй хүүхдүүдийг Засгийн газрын цэргүүдийг эсрэг турхирахыг зогсоохыг оролдсон ч энэ нь амжилтад хүрээгүйгээ мэдэгдсэн юм. Тиймээс “Watch” байгууллага энэ асуудалд олон улсын Засгийн газрыг анхаарлаа хандуулахыг уриалав.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)