
Суданд 27 настай эмэгтэйг
христийн шашинтантай гэрлэснийх
нь төлөө цаазын ял оноож
дүүжилсэнд АНУ ихэд дургүйцэж
буйгаа илэрхийллээ. Олон улсын
хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн
мэдээлснээр, Ибрахим Ишаг
Мериам Эхя бүсгүй христийн
шашинтантай гэрлэснийхээ улмаас
хавчигдаж, эцэст нь шоронд
хүүхдээ төрүүлснийхээ дараа АНУ
руу дүрвэх гэж байгаад ийнхүү
цаазлуулжээ. Уг бүсгүйн нөхөр
Даниэль Вани нь суданчуудын
дургүй Өмнөд Суданы иргэн бөгөөд
АНУ-ын давхар иргэншилтэй,
христийн шашин шүтдэг байна.
Даниэль Ванийн өмгөөлөгч Моханад
Мустафагийн хэлснээр, түүний
үйлчлүүлэгч эхнэр, хоёр хүүхдийн
хамт АНУ руу нисэх гэж байхад нь
Хартумын нисэх буудлаас аюулгүйн
хүчнийхэн баривчилжээ. Харин төд
удалгүй түүний үйлчлүүлэгчийг
хоёр хүүхдийнх нь хамт суллажээ.
Үүнээс өмнө Суданы аюулгүйн
хүчнийхэн Ибрахим Ишаг бүсгүйг
баривчилж шоронд хорьсны улмаас
тэрбээр хоёр дахь хүүхэд болох
охиноо шоронд төрүүлсэн юм.
Ибрахим Ишагийн үхэлд Суданы
Гадаад харилцааны сайд харамсч
буйгаа илэрхийлсэн ч үүнээс өмнө
Суданы Засгийн газар Ибрахим
Ишаг бүсгүйг баривчилснаа
үгүйсгэж, хатагтай Ибрахим болон
түүний гэр бүлийнхэн аюулгүй
байгаа гэж мэдэгдэж байсан юм.
Ибрахим бүсгүй нөхөртэйгөө 2011
онд гэрлэсэн агаад түүнээс хойш
дарамт, шахалтан дунд амьдарч
байсан аж. Дашрамд дурдахад,
Суданы хүн амын дийлэнхийг
муслимчууд бүрдүүлдэг бөгөөд
1980-иад оноос хойш лалын
хуулийг хүчээр мөрдөж ирсэн юм.
Харин Суданаас өрх тусгаарлаад
хэдхэн жилийн нүүр үзэж буй
Өмнөд Суданд шашны цөөнх
амьдардаг агаад Ибрахим Ишагийг
муслим шашинтай эцэг эх, гэр бүл
цаашлаад эх орноосоо урвасан
хэмээн ийнхүү дүүжлэн хороосон
байна.
Сэтгэгдэл (4)
(188.194.33.198)
ee burhan min ur hoichdoo zahih min laliin shashintai huntei bitgii suu gej..
ыы (103.229.177.18)
Хороосийм уу эх сурвалжаа тавьж бай л даа
(202.126.89.251)
лалын шашин лалрын шашин
(202.126.89.251)
лалын шашин лалрын шашин