
АНУ-ын Төрийн нарийн
бичгийн дарга Жон Керри Иракт
айлчилж, бүх талын дэмжлэг
үзүүлэхээ илэрхийлсний дараа
тус улсад АНУ-ын цэргүүд
хүрэлцэн ирлээ. “Ирак, Левантын
лалын улс” хэмээх босогчдын
бүлэгт эзлэгдэх аюул тулгарсан
нийслэл Багдад хотыг аварч
үлдэхийн тулд Иракийн эрх
баригчид бүхий л арга хэмжээгээ
авч байгаа юм. Тиймдээ ч АНУ-
ын Төрийн нарийн бичгийн
дарга Жон Керрийн шаардлагыг
биелүүлж, үүнийхээ хариуд
цэргийн дэмжлэг авч байна.
Жон Керри Иракт айлчлах
үеэрээ тус улсын Ерөнхий сайд
Нури аль-Малики болон бусад
өндөр албан тушаалтнуудтай
уулзаж, Иракт улс төрийн
шинэчлэл хийх хэрэгтэйг
сануулсан. Үүнийг олон улсын
тоймчид Жон Керри Иракийн
өнөөгийн эрх баригчдыг
өөрчлөгдөж шинэчлэл хийх,
бүр тодруулбал АНУ-ын
Засгийн газрыг дэмжсэн засаг
байгуулахыг тулгалаа гэсэн
юм. АНУ-ын зарим өндөр
албан тушаалтнууд босогчдод
нийслэл хотоо алдах дөхсөн
Иракийн Засгийн газрын америк
цэргүүдийг нутгаасаа гаргах
шийдвэр буруу байсан гэдгийг
хэлсэн. Ямартай ч, АНУ эхний
ээлжийн 300 цэрэг Иракийн
нийслэл Багдад хотод хүрэлцэн
ирлээ. Тэд нийслэл хотод 60
км ойртсон “Ирак, левантын
лалын улс” босогчдын бүлэгтэй
тэмцэхэд Иракийн цэргүүдэд
тусалж, зөвлөгөө өгөх аж.
Босогчдын дайралтыг зогсоох
хүчирхэг зэвсгийн нөөцтэй ирсэн
америк цэргүүдэд Иракийн эрх
баригчид хийгээд Багдад хотын
оршин суугчид итгэж байна.
Үүнтэй холбогдуулан Иракийн
эрх баригчид “ойрын хэдэн өдөр
тайван байна гэдэгт итгэж байна”
гэж мэдэгджээ. Тэгвэл Саддам
Хуссейний дэглэм нурсны дараа түүний үед засаг толгойлж
байсан суннитуудыг үндэсний
цөөнх шийтүүд барууны
дэмжлэгтэйгээр түлхэн унагаж,
өдийг хүртэл төр барьсан.
Үүнд дургүйцсэн суннитууд
саяхныг хүртэл удаа дараалсан
халдлага, дайралт зохион
байгуулсан ч эцэстээ “Ирак,
левантын лалын улс” хэмээх
бүлэглэлийн дор Иракийн
газар нутгийн тал орчим хувийг
хяналтдаа оруулаад байна.
Иракийн Засгийн газар болон
босогчдын бүлгийн хоорондох
тулааны улмаас ганцхан
зургадугаар сард л гэхэд 1075
хүн хорвоогийн мөнх бусыг
үзүүлээд байгааг НҮБ-ын Хүний
эрхийн баг тогтоожээ. Хамгийн
сүүлд “Ирак, левантын лалын
улс” Засгийн газрын тууштай
хамгаалж байсан тус улсын
газрын тосны хамгийн том
үйлдвэрийг 10 өдрийн тулааны
эцэст булаан авсан юм. Тэгэхээр
дээрх босогчдын бүлэгт
нийслэл Багдадыг эзлэхэд ядах
юм байхгүй аж. Харин АНУ-
ын дэмжлэгтэй Багдадын эрх
баригчид босогчдын бүлгийг
дарах, цаашлаад суннитууд
голдуу суурьшсан баруун
болон хойд зүгийн нутгууд дахь
бослогыг намжаах эсэхийг харах
л үлдлээ. Үүнээс гадна Иракийн
баруун болон хойд нутгийн
суннитууд “Ирак, левантын
лалын улс” бүлгийг дэмжиж,
төрийн эрхийг шийтүүдээс
авахыг хүсч байгаа юм.
Сэтгэгдэл (3)
зочин (103.26.193.39)
АНУ Иракийн нефтээс савраа татах болоогүй юу. Бүтэн улс, ард түмнээр нь тоглочихлоо. Энхийг сахиулах хүч, ардчилал энэ тэр гэдэг худлаа л байхгүй юу. Харин ОХУ одоо Украйнд цэргээ оруулсан байхад АНУ юу хэлэхийн. НҮБ АДИЛ ТЭГШ ХАНДАХ БИЗ.
(202.21.113.138)
Shunalaa diilehgui ANU.Bainga busdiin nutagt orj tsus uznee ANU.
WWWWWWWWWWWWW (103.26.193.6)
АНУ 10 гаруй жилийн өмнө Иракийг сүйдэлсэн,түүнээс хойш байнга жирийн иргэдийн цус нулимас урссааар,үнс нурам болсоор өдгөөг хүрэв.АНУ дэлхийн улсуудыг цусанд живүүлж байж,дээрэмдэж баяждаг заншилтай. Одо бас өлбөлзсөөр очжээ.