Монгол улсад олон улсын төлбөрийн картын системийг анхлан нэвтрүүлж
байсанГоломт банкмонголын болоод олон улсын санхүүгийн нэр хүндийг
тодорхойлогч байгууллагуудаас “ШИЛДЭГ” гэсэн алдрыг зүй ёсоор хүртсээр
ирсэн, шинийг санаачлагч, тэргүүлэгч банк юм.Голомт банкны хамт олон энэ
амжилтаа улам бататгаж, American Express байгууллагатай хамтран, Монгол
улсад анх удаа “American Express®GoldCard”-ыг 2014.06.26-ны өдөр
нэвтрүүллээ.

Монголын банк санхүүгийн салбарын хөгжлийг тодорхойлогч Голомт банк2008
онд American Express картыг Монгол Улсад хүлээн авагч цор ганц банкаар
сонгогдож байсан бол, 2013 онд тус картыг Монголын зах зээлд нэвтрүүлэх
цорын ганц эрхтэй банкаар тодорсон нь Монголчууддаа дэлхийд нэр хүндтэй
American Express картын эзэмшигч болох эрхэм боломжийг нээж өгсөн юм.
American Express нь өндөр нууцлал хамгаалалт бүхий зээлийн эрхтэй карт
бөгөөд санхүүгийн уян хатан, эрх чөлөөт амьдралыг эрхэмлэгч
харилцагчиддаа дээд зэрэглэлийн тансаг үйлчилгээ, сэтгэлд нийцсэн
хөнгөлөлт, урамшууллыг олгодогоороо харилцагчдынхаа талархалыг хэдийн
хүлээжээ.Тодотговол, Голомт банкны American Express®Gold Card эзэмшигч
нь American Express-ээс гаргасан хамгийн таатай урамшууллын нэг болох
“Membership Rewards™” хөтөлбөрт хамрагдан, картаар хийсэн гүйлгээ
бүхэндээ урамшууллын оноо цуглуулж, цуглуулсан онооныхоо үнийн дүнтэй
дүйцэхүйц бүтээгдэхүүн, үйлчилгээ, гэнэтийн бэлгийг авахаас гадна
“Selects”буюу олон улсын хөнгөлөлтийн сүлжээнд нэгдсэн дээд
зэрэглэлийн ресторан, зоогийн газар, зочид буудал, брэндийн дэлгүүр
зэрэг байгууллагуудаас VIP үйлчилгээ, онцгой хөнгөлөлт урамшуулал, давуу
эрх, олон төрлийн боломжийг авдагаараа онцлогтой.
Түүнчлэн American Express карт нь таны үнэнч туслах байх үүргээ хором
мөч бүхэнд нэртөртэйгээрбиелүүлдэгтөдийгүй, аяллындаатгалын
үйлчилгээгээрээ дамжуулан таныг эрсдэл бүхнээс хамгаалдаг учир та хэдийд
ч хаашаа ч зорчсон амгалан тайван байдлыг мэдрэх болно.
Бас нэгэн таатай боломж нь та дэлхийн 100 гаруй орны 700 гаруй нисэх
онгоцны буудлын VIP хүлээлгийн танхимаар үйлчлүүлж, тав тухтай тохилог
орчинд тухлах эрхтэй.
Санхүүгийн энэхүүхүчирхэг эрх чөлөөг Монголчуудад авчирч буй American
Express®Gold Card-ын АНХНЫ ГҮЙЛГЭЭГAmerican Express байгууллагын
Хамтран ажиллагч байгууллагуудын Бизнесийн хөгжил хариуцсан Дэд захирал
ноён Майк Трайтлс болон Голомт банкны гүйцэтгэх захирал ноён Г.Ганболд
нар хийж, монголын банк санхүүгийн салбарын түүхэнд нэгэн шинэ хуудсыг
нээлээ.
Хүндэтгэлийн ёслолын үеэр:
Ноён Майк Трайтлс /American Express-ийнХамтран ажиллагч байгууллагуудын
Бизнесийн хөгжил хариуцсан Дэд захирал/:
Бид Голомт банктай хамтран American Express® Gold Card-ыг Монголын зах
зээлд анх удаа нэвтрүүлж байгаадаа туйлын их баяртай байна. American
Express байгууллага нь Голомт банктай хамтран дээд зэрэглэлийн
үйлчилгээг өндөр түвшний үнэнч харилцагчиддаа хүргэх гэж байна. Энэ шинэ
карт нь санхүүгийн уян хатан байдал болон оноо цуглуулж урамшуулал
хүртэх зэрэг олон төрлийн давуу талыг олгох ач холбогдолтой
бүтээгдэхүүн юм.
Ноён Г.Ганболд /Голомт банкны Гүйцэтгэх захирал/
“Банк санхүүгийн салбарын хамгийн хүчирхэг брэндийг сонгож, American
Express картын эзэмшигч болсон мөчөөс эхлэн тухайн хүн нэгэн онцгой гэр
бүлийн гишүүн болдог бөгөөд энэхүү гишүүн нь хаана ч хэдийд ч өндөр
сэтгэл ханамж, нэр хүнд, хүндлэлийг байнга мэдэрч байдаг” гэсэн юм.
Ийнхүү Монголын төлбөрийн картын зах зээлд ямагт анхдагч болоод
шинэчлэгч байжирсэнГоломт банк салбартаа тэргүүлэгч байр сууриа улам
бататгаж, American Express картыг Монгол Улсад анх удаа амжилттай
нэвтрүүлснээр, American Express®-ийн Gold Card ирэх сарын нэгнээс
харилцагчдын гарт очиход бэлэн болоод байна.

Сэтгэгдэл (0)