
Хурд” хамтлагийнхан фэнүүддээ нэгэн гэнэтийн бэлэг задлав. Тэд
хамтлагийнхаа 20 жилийн ойгоо гадаадад байгаа монголчуудтай хуваалцаад
ирсэн бөгөөд долдугаар сарын 10-нд “Мишээл экспо”-д “Best hits of Hurd”
show concert-оо 19.00 цагт хийхээр зэхжээ.
“Best hits of Hurd show concert”-ын үеэр “Хурд” хамтлагийнхан 20 жилийн
ойдоо зориулан гаргасан 12 цомгоос бүрдсэн “Black box”, “Алтан пянз”,
Подволк, Аксесуар зэрэг бэлэг дурсгалын зүйлсээс худалдаалах бөгөөд
төрөл бүрийн уух зүйлс, хүйтэн шар айраг, түргэн хоолоор үйлчилж клубын
зориулалтаар тохижуулсан талбайд бүжиглэж дуулж чөлөөтэй хөгжилдөх
боломжыг үзэгчиддээ олгож байгаа юм байна.
Тэд энэ удаагийн тоглолтоо “Strings club”-ийн хамт олонтой хамтран
зохион байгуулж байгаа ба тус клубын 10 жилийн ой энэ онд тохиож байгаа
юм. Ойн хүрээнд олон амьд хөгжмийн тоглолтуудыг амжиллтай зохион
байгуулсан тус клубын хамт хамгийн сүүлд Камертон хамтлагийн тоглолтыг
Мишээл экспо төвд 2000 гаран фэнүүдийнх нь хамт амжилттай зохион
байгуулсан юм.
Тоглолтын тасалбарын хувьд 50 мянган төгрөг бол VIP тасалбарын үнэ 100
мянган төгрөг гэлээ. Тасалбарыг 1900-1950, 1900-1617, 1900-1199
дуудлагаар үнэгүй хүргэх бөгөөд “Hifi records”, “Blue sky tower” болон
“Strings” клубын кассаар худалдаалах аж. Дэлгэрэнгүй мэдээлэлийг 365158,
91992448, 91995504, 99095504 дугаараас авч болох юм байна.
Энэ удаагийн тэдний тоглолтын гол онцлог нь парти өнгө аястай суух
завгүй бүжиглэж дуулах бөгөөд амьд хөгжим сонирхогч залуус
“Хурд”-ынхантай нэгэн үдшийг доргио өнгөрүүлэх нь ээ.

Сэтгэгдэл (0)