Донецкт телевизийн ажилтныг хөнөөжээ


Өөрийгөө тусгаар тогтносон бүрэн эрхт бүгд найрамдах улсаар тунхагласан Украины зүүн зүгийн Донецк мужид Оросын нэгдүгээр суваг буюу ОРТ телевизийн зураглаач Анатолий Клян амь үрэгджээ. 68 настай түүнийг дэлбэрэлтэд өртөн гэдсэндээ үхлийн шарх авч амиа алдсаныг ОРТ телевизээс албан ёсоор баталлаа. Анатолий Клян бусад сэтгүүлч, зураглаачийн хамт автобустайгаа дэлбэрэлтэд өртөж хүнд, хөнгөн шархаджээ. Үүнээс өмнө Оросын хэд хэдэн телевизийн сэтгүүлч, зураглаач дэлбэрэлт болон суманд өртөж байсан бөгөөд РТР телевизийн Антон Волошин, Игорь Корнелюк нар амь үрэгджээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)