Ядахад сайн үйлсийн төлөө ажиллаж байгаагаа дэмжээч

2


      Өнөөдөр манай эрүүлийг хамгаалахын салбарт ус агаар шиг хэрэгтэй зүйл бол эмнэлгийн байгууламж, орчин үеийн шилдэг технологи. Энэ бүгдийг өрөндөө баригдсан төр бүгдийг амжуулна гэдэг ёстой үлгэр. Тэгээд ч олон жил ярьсаар ирсэн ч ажил болгосон нь хангалттай бус. Тэгвэл хөрөнгө оруулалт саарч, үндсэндээ гацаанд ороод байгаа энэ үед “Ачлал трейд”-ийнхэн Японы хөрөнгө оруулалттайгаар орчин үеийн тоног төхөөрөмж бүхий “Ачлал Оточ” эмнэлэг барихаар төсөл боловсруулжээ. Үүнийгээ нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд танилцуулснаар Баянзүрх дүүргийн 18 хорооны 13 дугаар хороололд газар олгосон тухай бид мэдээлж байсан.
      Учир нь монголчууд бид монголдоо оношлогддоггүй, эмчлэх боломжгүй өвчнийг гадагшаа өндөр зардлаар явж эмчлүүлдэг. Гэхдээ дийлэнх нь зардал мөнгийг нь дийлэхгүй, амь насаа алдах тохиолдол ч олон байдаг. Харин “Ачлал-Оточ” эмнэлэг нь дэлхийн шилдэг технологи бүхий, олон улсын стандартад нийцсэн эмнэлгийн төсөл боловсруулж, нийт монголчууддаа үйлчлэхээр зориг шулууджээ. Энэ бүгдийг өнгийж харвал үнэхээр монголчуудад маш чухал хэрэгтэй зүйл гэдэг нь бүгдээс илт.

      Элдэв хорт хавдар газар авч, хэчнээн зуун сая төгрөгөөр гадагшаа явж эмчилж байгаа энэ үед монголдоо бага зардлаар эмчлээд эдгээх боломжийг бүрдүүлж байна гэсэн үг. Тиймээс хотын дарга Э.Бат-Үүл ийнхүү нүдээ олсон зүйл хэмээн дүгнэж газар олгосон бололтой. Тодруулбал, нийгмийн сайн сайхны төлөө, эрүүл энхийн үйлсэд эрдэм мэдлэг, хөрөнгө зоорио зориулж байгаа хамт олныг Төрийн зүгээс дэмжсэн хэрэг л дээ.
       Гэтэл сайн юманд саар мундахгүй гэгчээр гэнэт иргэн С.Энхцэцэг гэгч гарч ирээд “бидний барьж байгаа барилгын нарыг хааж барилга барилаа. Энэ нь хууль бус” хэмээн баахан үндэслэл зохиож зарга үүсгэсээр байгаад тус барилгын үйл ажиллагааг зогсоож дөнгөжээ. Уг нь “Ачлал-Оточ”-ийн барилга нь эмнэлгийн зориулалтаар, нийслэлийн Засаг даргын зөвшөөрлөөр, Хот төлөвлөлтийн газрын дүгнэж олгосноор баригдаж байгаа объект юм. Тодотговол, ямар нэгэн хууль зөрчөөгүй байхад ийн үйл ажиллагааг нь зогсоожээ. Нийгмийн сайн сайхны төлөө, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө сайн үйл бүтээж байгаа хууль ёсны үйл ажиллагааг ганцхан иргэн зогсоочихно гэж үгүй хэмээн учир мэдэх нэгэн хэлж байгаа юм. Харин баримт сөхвөл иргэн Сайнжаргалын Энхцэцэг нь БЗД-ийн 18 дугаар хорооны 13 дугаар хороололд агуулахын зориулалтаар 160 квадрат метр талбайг олгосон бүртгэлийн гэрчилгээ байна. Агуулахын зориулалтаар шүү.

      Харин иргэн С.Энхцэцэгийн одоо босгож буй барига нь агуулахын бус лавтай найман давхар хана туурга босгочихсон байна лээ. Хамгийн гол нь “Ачлал-Оточ” эмнэлэгт төрөөс олгосон эрх ашгийг хөндөж, нийгмийн сайн сайхны төлөө бүтээн байгуулж байгаа хууль ёсны үйл ажиллагааг зогсооно гэдэг нь хэний ч сонирхлыг татна. Гэтэл баттай эх сурвалжийн хэлж байгаагаар бол иргэн С.Энхцэцэг гэгчийн ар талд шүүхийн томоохон албан тушаалтан байдаг аж. Тиймээс л төрийн эрх, хууль цаазын дээгүүр ийнхүү дураар тонгочиж байгаа бололтой.
       Өнөөдөр бид Монголдоо төгс төгөлдөр эмчилгээ хийлгээд эдгэрэх боломж дүүрэн биш. Манайд оношилж чадахгүй, эмчилж болдоггүй өвчин тусах нь элбэг. Тиймээс бид элдэв хандив тусламж гуйж байдгаа барж гадаадад явж оношлуулж эмчлүүлдэг. Харин “Ачлал-Оточ” эмнэлэг нь энэ л зовлон зүдгүүрийг арилгахын төлөө бүхий л зүйлээ зориулсан нь төслөөс илт харагдана лээ. Дэвшилтэт технологиороо дэлхийд алдартай япончуудтай хамтарч байгаа нь ч санаандгүй хэрэг биш. Тиймээс нийт ард олныхоо өмнөөс сэтгүүлчид бид ч “Ачлал-Оточ”-ийг дэмжиж ажиллахаа дашрамд мэдэгдээд байсан билээ. Тийм ч үүднээс үүнийг ахин бичиж сууна.
      Дэмжиж байгаа учраас “Ачлал трейд”-ийн М.Билэгт гэх эмэгтэйд бид нийт монголчуудынхаа өмнөөс талархах ч ёстой, дэмжих ч хэрэгтэй. Гэтэл үйл ажиллагааг нь зогсоож дарамт үзүүлнэ гэдэг байж боломгүй зүйл. Ерөөсөө манай төр бүх зүйлд бизнес, хувийн зорилгоор оролцдгийн нэг жишээ ч энэ байж магадгүй юм. Төр зохицуулалтыг нь хийгээд газрыг нь олгоод өгч байхад нэг эрх мэдэлтэн шүүх засаглалаар далайлган зогсоогоод байх юм бол яаж ажил урагшаа явах вэ. Яаж улс орон хөгжих вэ. Төрөөс газрыг нь олгоод, хууль эрх зүйн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа газрын ажлыг зогсооно гэдэг байж боломгүй зүйл. Тэгээд өөрсдөө чадахгүй байж, чадаж байгаа нэгнээ дэмжээд өгөхөд яадаг байна вэ. 








С.Баяр
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (10)

  • (202.179.14.77)

    2014-07-02

    Дэлхийн өндөр хөгжилтэй орны эмнэлэгийн барилгын стандартыг хангах эмнэлгийн бараилга баригдаж л байвал хэн барих нь гол биш шүү дээ. Билэгт энэ барилгыг бариулчихаад өөрөө үүрээд явахгүй нь мэдээж шүү дээ... Эмнэлгийн барилгыг нь барихад дэмжье

  • Hu (103.26.193.21)

    2014-07-02

    Билэгтийн сайн үйлс гэж юу байдаг юм шуналын тулам

  • (202.179.11.58)

    2014-07-01

    төмөр замын царигын асуудлаар боож үхэхгээд байсан эх орончид яагаад ийм юман дээр дуугаа хураачихав аа

  • (103.26.193.26)

    2014-07-01

    Bolildoo ta nar Eruul bn gedeg mash chuhal zuil Emnelgiig ni hurdan bariulj yadaj gai ***** boloochee

  • zochin (182.160.43.45)

    2014-07-01

    tiimee demjie naad mungunii booluudaa zailuul

  • Ok (27.123.214.119)

    2014-07-01

    Sain vils xiij bgaa negnee demjiya ard tvmen min...

  • Irgen (27.123.214.119)

    2014-07-01

    Tiin shde ard tvmend xeregtei emneleg baiguullj bxad bid demjix estoi. Gvix noxoid gvixgvi noxoi caad gegcheer ter irgen Enxtsetseg gegchiin aguulax n nar xaax maax ni ymar xamaa bnaa. Bolimoor vma. Xurdan emnelgiin barilagaa xeregtei. Jishee ni. Bi xamag vma zaran baij gadagshaa ybj emchlvvlsen, ter ix mongiig gadni emnelegt ogch bxaar Mongoliinxo sain emnelget ogch emchlvvlmeer bna shde. Mongold baixgvi xavdar onshildog PSD-n apratiig oruulj irex xeregtei.

  • (202.179.27.11)

    2014-07-01

    Emneleg n mash heregtei. Bgaag medehgui huuhed ch alga iish tiishee uawah gej boon zardal uah geed bgaa uim hurdan uhetcgeeg gej l boddog bolson bh oor sanaagui bol ert medsen gehdee gadaadaas dutahgui mongo awaad bwal barih ch hereggui medehgui bh ni bas hetsuu estoi muugaa duuduulaad l sonoj bgaa uls gej doog boloh uim gadaadunhnaas ichih uim

  • (202.179.27.11)

    2014-07-01

    Yu we ene odoo demjeechee negniigee

  • (202.179.27.11)

    2014-07-01

    Yu we ene odoo demjeechee negniigee