Япон эр өөрийгөө шатаав
- 2014-07-01
- Дэлхий
- 0
Японы өнөөгийн Засгийн газар Дэлхийн II дайны дараа өөрчилсөн цэргийн
бодлогоо сэргээх хуулийн төсөл хэлэлцэж эхэлснийг эсэргүүцсэн олон нийтийн
жагсаал болжээ. Энэ үеэр Токио хотын төвийн Шинжуку өртөөний явган хүний
гүүрэн дээр нэгэн эр гарч өөрийгөө шатаажээ. Дунд эргэм насны костюм,
зангиатай эр өөрийгөө зулын гол болгосныг цагдаа нар баталсан ч эрүүл мэнд,
амь насных нь талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзжээ. Үүний улмаас
Шинзо Абэгийн Засгийн газар томоохон эсэргүүцэлтэй тулгарч магадгүй байгаа
ч Хятадын түрэмгийллийн эсрэг хуучин бодлогоо сэргээхийг хүссэн жирийн
иргэн олон байна. Сүүлийн үед Хятад улс Японтой Сенкаку арлын эзэмшлийн асуудлаар тэмцэлдэх нь ихэсч, түрэмгийллийн бодлого баримталж байгаа юм. Харин Дэлхийн II дайны дараагаас цэргийн бодлогоо зогсоож, зөвхөн хөгжил цэцэглэлтэд анхаарсан Япон улс хүчирхэг гүрэн Хятадын эсрэг өмнөх шигээ хүчтэй байж чадахгүй байгаа нь хэнд ч нууц биш. Нөгөөтэйгүүр Японы холбоотон, Токиогийн эрх баригчдын бодлогыг дэмжигч АНУ Шинзо Абэгийн шинэ бодлогыг тийм ч таатай хүлээж авахгүй бололтой гэж олон улсын ажиглагчид таамаглаж байна.

Сэтгэгдэл (0)