Япон технологиор Монголд тарьж ургуулсан амтат гүзээлзгэнэ Монгол наадмаар таны гэрт

1991 оноос худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй Монгол улсын анхдагч хувийн хэвшлүүдийн нэг “Бридж” группын “Эвридэй Интернэшнл” компани нь Япон улсын газар тариалангийн үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээгээр алддаршсан “Farmdo” компанитай хамтран Монголын хэрэглэгчдээ эх орныхоо хөрсөнд ургасан эрүүл аюулгүй, шинэ ногоо, жимс жимсгэнээр хангах зорилгоор 2013 оны 03-р сард “Эвридэй Ферм” ХХК –ийг байгуулж гүзээлзгэнэ тариалж эхэлсэн байна.
Өчигдөр “Эвридэй Ферм” компани анхны ургацаа хураан авч албан ёсоор Сонгино Хайрхан дүүргийн 21-р хорооны Дааган Толгой дахь “West Агро” салбарын нээлтээ хийлээ.
Тэдний гол зорилго нь Монгол улсад худалдаалагдаж буй импортын гүзээлзгэнэ, хүнсний ногооноос илүү амт чанартай , шинэлэг бүх төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх, олон талт хамтын ажиллагааг бий болгон хөгжүүлэх, газар тариалан эрхлэгчдийг сурган орлого, бүтээмжийг нь нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах явдал юм.
Тус компани яг нэг жилийн өмнө ҮХААЯ-аас зарласан Гүзээлзгэний суулгацын төсөлд шалгаран 4800 ширхэг үрсэлгээ хүлээн авч байсан бол одоо 8 хүлэмжинд гүзээлзгэнэ тариалж, жилд 4тн гүзээлзгэнэ хураан авч зах зээлд нийлүүлэхээр ажлаа эхлээд байгаа ба жил бүр 5 дугаар сараас 11 сарыг хүртэл ургац авах боломжтой юм.
Гүзээлзгэнийг 2 жилийн хугацаанд хөрс, агаарт нь дасгах ажил хийгддэг учраас ирэх жилээс үйл ажиллагаагаа жигдрүүлэн ажиллахаар төлөвлөж байгаа хэдий ч энэ 7 сараас гүзээлзгэний эхний дээжээ худалдаанд гаргах юм байна.
Түүнчлэн “Эвридэй Ферм” компани Япон улсын газар тариалангийн тэргүүлэх дэвшилтэт технологиор эх орондоо, экологийн цэвэр орчинд тарьж ургуулсан хүнсний ногоо, жимс жимсгэнийг тариалангийн талбайгаас хэрэглэгчдэд шууд шинэхнээр нь хүргэхээр богино хугацаанд томоохон бүтээн байгуулалтыг хийж, олон талын харилцаа үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.

guz

guz2

guz3

guz5

guz6

guz7

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (8)

  • жигмэд (202.179.12.29)

    2014-07-04

    60 000 төгрөгөөр нэг кг гүзээлзгэнэ авч байхын оронд 60 мянгаар машиндаа бензин хийгээд ууланд очоол жинхэнэ оригнал, бас цацраг идэвхгүй зэрлэг гүзээлзгэнэ түүгээд идсэн нь хамаагүй дээр.

  • (103.26.193.36)

    2014-07-02

    mgl.d tarilaa geed yahav dee divaajingaas irsen met undur unetei zarval heregguishd...

  • zochin (103.26.193.12)

    2014-07-01

    bolj bn shdee amjilt husie une hansh deeree bodoltsooroi 10 sh ni 20000 ene ter geed baij baidag shuu

  • зочин (112.72.13.178)

    2014-07-01

    Сайн шинжлэх хэрэгтэй цацрагийн хэмжээг сайн үзээч монголчууд бид цөөхөн шүү

  • oonoo (120.143.173.178)

    2014-07-01

    saihan medee bna bid oorsdoo bvgdiig hiij chadnaa amjilt hvsie

  • гузээлзгэнэ (49.0.154.221)

    2014-07-01

    монголд ийм сайхан ургамал тарьж ургуулж нийлуулж байгаа нь сайханч маш ондор унэтэй юмаа.Хэн тэхээр авх бэ.Авч идэх чадвартай нь хэд билээ дээ.Ийм ондор унэтэй болохоор ард бид нар чинь хятад юмаал авахаас оор яах ч билээдээ.танайх гар дамжуулахгуй оорсдоо дэлгуур нээвэл яасан юм бэ.Сая нэг жижигхэн шийгуа авахаар тавиултал 16800 тогрог бочихоор унэндээ авч чадсангуй .тэгээл эх орний хоо тарьсан ногоог монгонд нь цохиулаад авч чадсангуйэээ .Гузээлзгэн нь жижиг тортний хайрцагтай нь 14000 ийм ондор унэтэй болохоор яалтайч билээдээ

  • (112.72.13.78)

    2014-07-01

    Ямар гоё юм бэ амжилт хүсье

  • (202.131.242.107)

    2014-07-01

    Yamar goy yum be, manaikhan uursduu ingeed goy yum hiigeed l baidag boloosoi. Ih avch idej bainaa.