Их Засаг Олон Улсын Их сургууль -Жэсан Чингис хаан Гадаад хэл соёлын сургуулийн солонгос хэл орон судлалын тэнхим нь 9 дэх жилдээ амжилттай үйл ажиллагаагаа явуулж буйн зэрэгцээ Солонгосын их дээд сургууль руу 5 дахь жилдээ оюутан солилцооны хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж байна. Мөн үүний зэрэгцээ НамянЖүгийн боловсролыг дэмжих сангийн тэтгэлэг, 21-р зуун боловсролыг дэмжих сангийн нэрэмжит тэтгэлгүүдэд жил бүр оюутнуудаа амжилттай хамруулж байгаа аж.
Их засгийн оюутнуудын анхаарлыг татаж сэтгэлийг хөдөлгөсөн бас нэг чухал ажил бол жил бүр зохион байгуулж байгаа “Супер студент” реалити шоу юм.
Мянга мянган оюутан залуусын зүрхэнд буй тэмүүлэл, сэтгэлд буй мөрөөдлийг бодит зүйл болгож, шилдгийн шилдэг боловсон хүчин болгон бэлтгэдэг “Супер студент” төслийн шилдэг оролцогчдын цуваа тасралгүй үргэлжилсээр байна.
2012 онд “Супер студент” реалити шоуг “Хариуцлагатай залуус” уриан дор зохион байгуулж, шилдэг 12 оюутан ялагчаар тодрон БНСУ-ын Алс Дорнодын Их Сургууль (Far East University), БНСУ-ын Канвоны Үндэсний Их Сургууль (KNU), Япон Улсын Акита-гийн Их Сургууль, Япон Улсын Киото-Гакуэний Их Сургуулиудад 100%-ийн тэтгэлгээр суралцуулсан бол “Супер студент-2” төслийн шилдэг 15 оюутан гадаадын нэр хүнд бүхий их дээд сургуулиадад 100%-ийн тэтгэлгээр суралцахаар болсон юм.
Бүтэн таван сарын турш хамтдаа хөдөлмөрлөж, хамтдаа суралцаж, хамтдаа амьдарч нэгэн гэр бүл шиг ижилдэн дасаж, телевизийн 100 гаруй дугаарыг хамтдаа бүтээж чадсан шилдэг оюутнуудын цусгүй халз тулааны дүн гарч, АНУ-ын Колародагийн их сургуульд 100%-ийн тэтгэлгээр суралцах эрх, 1,000,000 төгрөгийн эзнээр Монголын Рояал Академийн оюутан А.Ундармаа тодорсон бол Японы Акитагийн их сургуульд 100%-ийн тэтгэлгээр суралцах эрхийг Их Засаг Олон Улсын Их Сургуулийн оюутан Б.Тэмүүлэн, Э.Ихбаяр, Д.Айсауле нар хүртэж, Солонгосын Канвоны Үндэсний их сургууль, Алс Дорнодын их сургууль, Нам Сэүлийн их сургууль, Тонгёоны их сургуулиудад 100%-ийн тэтгэлгээр суралцах эрхээр тус сургуулийн оюутан Ж.Цэдэн-Очир, Д.Пүрэвмаа, Х.Ариунтунгалаг, Б.Энхтөгс, И.Доржнамжил, Л.Оюундарь нар шагнагдсан юм. Европын Кипр улсад зуны сургалтанд үнэ төлбөргүй хамрагдах эрхийг Д.Энхцэцэг, Ц.Түвшинсайхан, Вей Мөн Юнь нар хүртэж ээж, аав эрдмийн хамт олноо баярлуулсан билээ.
Энэ жил Их Засагт элсэн орох шинэ оюутнууд ч эдний араас замнах юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл (0)