Монгол Улсын аж ахуйн нэгжүүд ӨМӨЗО-ны томоохон компаниудтай хамтарч ажиллана


Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Хөрөнгө оруулалтын газар, МҮХАҮТ, БНХАУ-ын ӨМӨЗО-ын Худалдааны танхим хамтран Монгол Улс болон БНХАУ-ын ӨМӨЗО хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Монгол Улс-ӨМӨЗО хөрөнгө оруулалтын чуулга уулзалт-2014”-ыг өчигдөр, өнөөдөр МҮХАҮТ дээр зохион байгууллаа.  Энэхүү чуулга уулзалтад манай хамгийн ойрын түнш болох БНХАУ-ын ӨМӨЗО-оос эрчим хүч, зам тээвэр, барилга, уул уурхай, хүнс хөдөө аж ахуй, харилцаа холбоо, банк санхүү, байгаль орчны нийт 200 орчим хөрөнгө оруулагч, бизнесийн төлөөлөгчид оролцож байгаа юм.  Түүнчлэн монголын талаас 160 гаруй аж ахуйн нэгж компаниуд оролцлоо.  Өчигдөр нээлтээ хийсэн чуулга уулзалтад УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, Эдийн засгий хөгжлийн сайд О.Чулуунбат нар оролцон үг хэлсэн нь дээрх чуулга уулзалтыг томоохон арга хэмжээ гэдгийг тодотгож байлаа.  Түүнчлэн Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжил ба хөрөнгө оруулалт гэх сэдвээр Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар илтгэл тавьсан нь гадны төлөөлөгчдөд ихээхэн таалагдсан юм.  Мөн энэ өдөр ӨМӨЗО-ын эдийн засгийн хөгжлийн төлөв, үйлдвэрлэл гол төслүүдтэй танилцаж туршлага судалсан бөгөөд цаашид хоёр тал бизнесийн хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх үүднээс хөрөнгө оруулалт шаардагдаж буй төсөл хөтөлбөрүүдээ танилцуулсан.  
Харин чуулга уулзалтын хоёр дахь өдөр буюу өнөөдөр нэлээн онцлох үйл явдлаар дүүрэн болж өнгөрлөө.  Тухайлбал, Монгол Улсын Хөрөнгө оруулалтын газар болон БНХАУ-ы ӨМӨЗО-ны Худалдааны танхим хоорондын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны санамж бичигт газрын үсэг зурахын зэрэгцээ БНХАУ болон Монголын 12 компани хамтран ажиллах гэрээ байгуулав. Дээрх санамж бичгийн хүрээнд Монгол Улс болон ӨМӨЗО-нд хөрөнгө оруулалтыг татах шинээр бизнес эрхлэн болон бизнесийн цар хүрээгээ өргөтгөхийг хүссэн компаниудыг дэмжиж, шинэ боломж гарцуудыг нээж өгөх, харилцан туршлага судлах, хөрөнгө оруулагчдад тулгарч буй асуудлуудыг багасгах чиглэлээр хамтран ажиллах юм.
Энэ өдөр Хилийн боомтуудын хөгжлийн асуудлаар баримтлах бодлого, төлөвлөлт, Чөлөөт бүсүүдийн хөгжил сэдвээр илтгэл тавигдлаа. Мөн Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн Хөрөнгө оруулагчдын зөвлөлийн танилцуулгыг хийсэн юм. Мөн энэ үеэр Монгол Улсын  “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсийн Хөрөнгө оруулагчдын зөвлөл болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны худалдааны танхим, боомтын албан газар хооронд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.  
Ийнхүү “Монгол Улс-ӨМӨЗО хөрөнгө оруулалтын чуулга уулзалт-2014” амжилттай болж өндөрлөсөн бөгөөд хөрөнгө оруулагчид, оролцогчид дээрх уулзалтыг цаашид зохион байгуулах, үүнээс гарах үр дүнг эерэгээр хүлээн авч байна хэмээн онцолж байлаа.  Түүнчлэн Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар “ ӨМӨЗО-ын хөрөнгө оруулагчидтай хийсэн уулзалт маш үр дүнтэй боллоо гэж бодож байна. Бид хэд хэдэн  асуудлаар санамж бичигт гарын үсэг зурлаа.  Дээрх ажил маань удахгүй биелэлээ олж, үр дүнгээ өгнө хэмээн итгэж байна” гэсэн юм.  

Д.Анар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (182.160.39.63)

    2014-07-06

    ХЯТАД МОНГОЛЫН ДАЙСАН.

  • (202.126.91.153)

    2014-07-03

    шал марзан зохион байгуулалттай хи хи хи

  • ОРОМДОВ ОО ХӨӨ (202.72.245.194)

    2014-07-03

    ямарч зохион байгуулалтгүй хонь хурга нийлж байгаа юм шиг болсондоо ажил хийсэн болж номер өнгөрөөсөндөө