Эрээн явдаг мөнгөөрөө эх орондоо эмчлүүлдэг болвол сайхан бишүү
- 2014-07-03
- Үнэн
- 0
“Ачлал трейд” компанийхан 13 дугаар хороололд хавдарын оношлогоо, эмчилгээний иж бүрэн үйлчилгээ үзүүлэх “Ачлал-оточ” эмнэлэгийг барьж эхлүүлсэн. Тус цогцолбор эмнэлэгийг эрүүл мэндийн үйлчилгээгээрээ дэлхийд гайхагддаг япончуудын дэмжлэг, оролцоотойгоор монголчуудын дунд сүүлийн үед ихээр элбэгших болсон элдэв өвчин ялангуяа, хавдарын төрөл бүрийн эмгэгийг эмнэж, эмчлэх зорилгоор хийж буй аж.
Зундаа шороогоор шуурч, өвөлдөө утаагаар багширдаг бас хатуулаг ихтэй ус хэрэглэдэг нийслэлийн хүн амын дунд уушги, элэг, ходоод, дотрын элдэв хавдарын өвчин нэмэгдэж байгаа нь Улаанбаатарчуудын санааг ихэд түгшээх болсон. Хотын дарга нар ч энэ асуудалд анхаарал хандуулж, санаа тавьж Э.Бат-Үүл дарга зөвшөөрлийг нь олгож, Д.Баттулга дарга эрүүл мэндийн байгууллага байгуулах ажлыг түргэвчлэхийг дэмжиж байгаа.
“Ачлал-оточ” эмнэлэг байгуулагдчихвал манай хотын иргэд төдийгүй нийт монголчууд маань хаа холын Япон, Солонгос, Хятадын Бээжин явж эмчлүүлэх шаардлага байхгүй болно. Ядаж л Эрээний эмнэлэгт очиж оношлогоо хийлгэх зардлаараа Улаанбаатар хотдоо иж бүрэн шинжилгээ хийлгээд эмчлүүлдэг болчихно гэсэн үг.
Харамсалтай нь тэдний энэхүү зөв санаалчлага, эрүүл мэндийн бүтээлч ажлыг зориуд таслан зогсоохыг оролдож, барилгын эргэн тойрны байрны оршин суугчдын нэр барьсан хаа хамаагүй нөхдүүдийг турхирч, цаашлаад хууль шүүхийг байгууллагыг ашиглан идэвхитэй нөлөөлж, барилгын ажлыг нь зогсоогоод байгаа гэнэ. Манай улсын уналттай, хоцрогдсон цөөн хэдэн салбарын толгойд нь эрүүл мэндийн салбар байгаа гэдгийг дарга даамлаасаа эхлээд жирийн иргэн хүртлээ монгол хүн бүр ярьдаг. Тиймээс энэ салбарт зоригтой хөрөнгө оруулалт хийж байгаа “Ачлал”-ын ажлыг дэмжихийн оронд, чөдөр тушаа болж, янз бүрээр шахаж шантаажлах ядмаг аргаа цөөвтөр хэдхэн төрийн албан тушаалтан, тэдний аялдан дагагсад, жижигхэн тархитай бизнесийнхэн больчихвол таарна.
Улаанбаатарт маань “Сонгодо”, “Гранд мед”, “Ачтан”, “Гурван гал” шиг бас төрөлжсөн нэг эмнэлэг нэмээд гараад ирвэл монголчууд бидэнд л хэрэгтэй байх. Ядаж л Эрээн явдаг мөнгөөрөө эх орондоо эмчлүүлдэг болвол сайхан бишүү.

Сэтгэгдэл (10)
(202.126.89.171)
зуд ирэхэд нохой зоолно гэгчээр хүн өвдөхөд эмч нар баяждаг жишиг болоод удаж байна.энэ эмнэлэг ч ялгаагүй үнэ өндөр,чирэгдэл ихтэй байх биз тэрний оронд больсон нв дээр.ядаж өвдсөн хүнд аятайхан 5 үг олоод хэлж чаддаггүй ш дээ
монгол (202.179.7.6)
монголын эмнэлэг маш өндөр үнэтэй,хүнд суртал их,удаан хөдөлгөөнтэй хахууль байнга нэхнэ.ХЭцүү дээ,хэцүү.Иймд эрээний эмнэлэг хамаагүй дээр.хя
(103.26.193.5)
Bat uul baatar irj haana yamar zoriulalttai gazar ugsunuu neg haraasai ... ter ued ni nuguu buhchuud baival mun ch dogi shuu
(202.179.15.175)
ternii orond havdar sudlalin emnelegee urgutguj,yadarsan olondoo uilchilsen n zuv yumsan.ter unetei huviin emneleguuded n yambani uvchtei mungutei humuus l hevtdeg shdee,gadaad ruu ch ter mungutei humuus n l gart n urgus orson ch avhuulhaar yavdag.Jiriin dundaj irged,yaduu doroi humuus ene emneleguudiih n agaarig ch amisaglhad mungu hurehgui.bair haaj barisan eruul ahiud niitsehgui bolood l humuus eserguutsej bgaa,emnelegiin hashaand oron suuts,oron suutstai naagaad emneleg barina gedeg standartand niitsehgui n medeej asuudal.
санаа (103.26.193.13)
зоригтойгоор нэрээ бичээд энэ хахууль авч бичсэнээ хүмүүст үнэнээр нь ойлгуулаач нэг зугуул хятадын хэлсэнээр ингэж бичиж овоо мөнгө авав уу тэгээд өөрийнхөө Эрээнийг рекламдаад авахаа мартсангүйдээ хаанаас ямар эх сурвалж чамд Японтой хамтарч гэж эмнэлэг барьж байгаа хэлсэнээ хэлээч энд ямарч Японы хөрөнгө оруулалт байхгүй тэгээд хувиараа барилга хууль бусаар барьж байгаа хятадад японууд хөрөнгө оруулах болж байна тэгээд ийм эмнэлэг нэрээр арга залиар хуурч буй хуучин хуурамч зурагаар одоо ч мэддэг хүнийн өмнөөс худлаа хэлээд сууж байгаа хятадын авгай энэ барилга бариулсаар сууна хэрэв үнэхээр эмнэлэг байгаад байр хоорондын хэмжээ нормоор баригдсан бол хэн эсэргүүцэх вэ байртай маан тулгаад одоо бүр дээд сургууль гэсэн барилга барилга барих ямарч боломжгүй газар барьж байгаа мөртөө ингэж монголчуудыг хагаралдуулдаг хятад аргаараа чулуу хаяж байгаа энэ бичээчийг би хятад гаралтай хятадын сэтгүүлч ирж бичээгүй байгаа даа гэж бодлоо
ereen (115.164.85.172)
Bi ene medeeg unshsangvi ee zaluu hvrchihlee. Ereenii naad zahiin muu emneleg mgliin tom emnelegees hamaagvi deer, vilchilgee sain , tulbur hyamd , zuv onsh bolon zuv emchilgee hiideg uchraas l yvj bgaa shvv dee. Hench vvniig zogsooj chadahgvi
(202.126.91.153)
Буянтай эмнэлэг буянт эмч нар чинь ажлаа зөв хийгээд авилгаа авахаа болисон цагт л бүтэх санаа байх даа хөөрхий
Батаа (182.160.1.96)
Манайд мянган сайхан эмнээнг байгаад яах юм бэ гадаадын эмнэгийн үнэнээс их болоод байгаа юм биш үү Мөнгөтэй өнгөтэй хүн л үзүүлдэг хэвтдэг биз дээ Эмнэлгийн төлбөр бол хэрээс хэтэрсэн шүү дээ Сонгодоо Гранд л гэнэ хэрийн хүн хэвтэнэ гэж байхгүй 7 хоног хэвтэхэд 1,0 гардаг болсон байна лээ ЯГ горьдвоо эрээн явдаг мөнгөөр үзүүлэх нь л юу л бол
зочин (103.26.193.38)
Наад "буянтай" эмнэлэг чинь Эрээнд очоод эмчлүүлчихээд ирдэг үнээр бидэнд үйлчлэх болов уу.
иргэн (203.91.112.186)
Эрээн явдаг мөнгөөрөө эх орондоо эмчлүүлдэг болвол сайхан бишүү........ЯАЖ?