Н.Удвал сайдын урмын ташуур хэрэгтэй байна

     Юуны өмнө Эрүүл мэндийн сайд Н.Удвалд дуулгахгүй өнгөрч боломгүй нэг зүйл байна. Учир нь сэтгүүлчид бид үүнийг бултаараа дэмжиж байгаа билээ. “Ачлал трейд”-ийнхэн японы хөрөнгө оруулалтаар хавдар судлалын чиглэлийн “Ачлал-Оточ” хэмээх томоохон эмнэлэг байгуулахаар төсөл боловсруулж, энэ нь ч амжилттай явагдаж байв. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл ч дэмжиж, тус эмнэлэг барих газрыг саадгүй гаргаж өгсөн юм. Тодруулбал, энэ сайн сайхны төлөө төр гараа сунгаж, зөвшөөрөл өгч байна гэсэн үг. Үүний зэрэгцээ мөн л бусдын шахалтад орж гээд зөндөө шуугиан гарч байгааг бид бүхэн мэдэх билээ.
    
  Учир нь тус эмнэлгийн гурван хэсгээс бүрдэх барилгын зүүн өмнө хэсэгт иргэн С.Энхцэцэг агуулахын чиглэлээр газар авч, долоон давхар барилга бариулж байгаа аж. Тиймээс тэрээр гурван талдаа цонхтой агуулахын зориулалтын барилгынхаа баруун хэсгийн цонхыг хаасан учир тус эмнэлгийн барилгын үйл ажиллагааг хаах хүртэл арга хэмжээ авхуулж, шүүх засаглалдаа тулчихаад байсан юм. Тулахаар барахгүй эрх мэдэл бүхий шүүгчээр хамгаалуулсан С.Энхцэцэг гэгч нь  “Ачлал-Оточ” эмнэлгийн 16:16 харьцаатай 1792 метр квадрат талбайд баригдахаар зураг төсөл нь гарч, суурийн ажил эхлээд байсан долоон давхар барилгыг бариулахгүй байх шийдвэрийг гаргасан байх юм.
   
  Тэгэхдээ иргэн С.Энхцэцэгийн барилгын гадна дулааны шугамыг “Ачлал трейд”-ийн 100 хувийн хөрөнгөөр тавьж өгөх шийдвэрт хүрчээ. Иргэн С.Энхцэцэгийн барилга руу дулааны шугам тавихад 400 метр газраас татаж тавих бөгөөд нийт зардал нь 200 сая төгрөг болох аж. Ийм л сонин юм болоод байна.
   
  Уг нь нэгэнтээ төрөөс дэмжээд шийдвэр нь гарчихсан, зөвшөөрөл нь өгөгдөж, хууль ёсны явагдаж байгаа ажлыг ийнхүү гацаах эрх ганц нэгэн бизнесмэн, эрх мэдэлтний дураар авираар зогсож болохгүй л дээ. Яагаад гэхээр энэ чинь Монгол Улсын хэмжээний том төсөл, хүн ардын төлөө гэсэн том ажил. Тэгэхээр салбар хариуцсан сайдын хувьд Н.Удвал энэ тал дээр анхаарлаа хандуулж ажиллах нь зүйн хэрэг гэж бодож байна. Нөгөө талаар эрүүл мэндийн салбарыг өөд татах гэж хичээж яваа, нэг ч гэсэн эмнэлэг, нэг ч гэсэн тоног төхөөрөмж нэмэх гэсэн сэтгэл зүтгэлээр ажиллаж байгаа Эрүүл мэндийн сайд энэ том төслийг дэмжиж байгаад эргэлзэх хэрэггүй. Гагцхүү Н.Удвал сайдын урмын ташуур “Ачлал-Оточ”-ийнхонд яг одоо хэрэгтэй байна.

А.Гал
   
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • Tc ee (84.149.217.146)

    2014-07-04

    Ih unetei bish emneleg medlegtei mergejiltnuud aash zan saitai uhaalag humuus l heregtei bndaa ih sonin humuus l olshrood bh uim oorsdiigoo jaahan ch atugai hogjuulj bgaasai

  • 464633 (202.179.11.194)

    2014-07-04

    ард түмэн удмал зайлуулаач юуч хийгээгүй авгайг

  • 451389 (202.179.11.194)

    2014-07-04

    удвал аа чадахгүй бол зайлаад өгөөч

  • 455241552 (202.179.11.194)

    2014-07-04

    удвал сайдаа ажиллаа хийгээч эрүүл мэндийн хууль хэрэгжүүлээч чадахүй бол болиоч