М.Жексоны эмчид 4 жилийн хорих ял оноолоо
- 2011-12-01
- Дэлхий
- 0
Алдарт дуучин Майкл Жексоны хувийн эмч Конрад Мюррейд ЛосАнжелес хотын
шүүх дөрвөн жилийн хорих ял оноолоо.
Алдарт дуучин Майкл Жексоны хувийн эмч Конрад Мюррейд ЛосАнжелес хотын
шүүх дөрвөн жилийн хорих ял оноолоо. Мягмар гаригт болсон шүүх хурлаар
Попын хааны үхэлд К.Мюррей буруутай болохыг тогтоосон нотлох баримт дээр
тулгуурлан дээрх ялыг оноожээ. Прокурорууд К.Мюррейг санамсаргүйгээр
хүний амь хөнөөсөн хэрэгт буруутгасан юм. М.Жексоныг 2009 онд нас
барснаас хойш өнөөг хүртэл түүний эмч өөрийгөө гэм буруугүй, зөвхөн
түүний хүсэлтээр унтахад нь тусалж, нойрсуулах тариа тарьж байсан хэмээн
мэдүүлж байсан билээ. Гэсэн ч түүнийг сүүлийн хоёр сар бараг шөнө
болгон унтаж чадахгүй байсан поп одын биеийн байдалд хайхрамжгүй хандсан
гэж үзэж байгаа аж.www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)