Нүүрсний уурхайд дэлбэрэлт болсны улмаас 17 хүн гацжээ

Хятадын Шинжаан-Уйгурын өөртөө засах бүс нутгийн нэгэн нүүрсний уурхайд дэлбэрэлт болсны улмаас газар дор 17 уурхайчин түгжигджээ. Дэлбэрэлт орон нутгийн цагаар өнгөрөгч бямба гаригийн оройн 20:43 минутад болсон бөгөөд уг уурхай Шинжаан-Уйгурын нийслэл Өрөмч хотоос 126 км-ийн зайд оршдог, “Huangshan Yuxin Coal” хэмээх компанид харьяалагддаг байна. Дэлбэрэлт болох үед газар доор 20 уурхайчин байсан бөгөөд гурвыг нь тэр дор нь аварчээ.

Өнгөрөгч зургадугаар сарын эхээр Хятадын Гуижоу мужид дээрхтэй адил хэрэг гарч 10 уурхайчин амь үрэгдэж байсан юм. Дашрамд дурдахад, Хятадын уул уурхайн салбар дэлхийд хамгийн аюултайд тооцогддог бөгөөд жил бүр хэдэн мянган уурхайчин амиа алддаг юм.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)