Г.Батхүү, Д.Зоригт нар Х.Баттулга шиг тусламжийн гараа сунгах уу
- 2014-07-07
- Үнэн
- 0
Монголдоо эмчлэгдэх боломжгүй болсон Өвөрхангай аймгийн Хужирт сумын иргэн Ж.Долгорсүрэн Өвөрхангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Батхүү, Д.Зоригт нарт ханджээ. Тэрээр 2002 оноос цөсний чулуу авхуулах хагалгаанд орж, өвчний онош нь буруу тогтоогдсоноос биеийн байдал нь хүндэрсэн байна. Түүний өвчний онош нь элэгнээс гарсан ерөнхий сувгийн нарийсалтай гэж гарчээ. Иймд Монголд эмчлэгдэх боломжгүй гэж мэргэжилтнүүд үзсэн байна. БНСУ-д эмчлэгээ хийлгэхэд 48 сая 280 мянган вонн хэрэгтэй байгаа ажээ. Энэ мөнгийг хувиасаа гаргах боломжгүй байгаа тул Өвөрхангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Батхүү, Д.Зоригт нарт хандаж тусламж хүсчээ. Сонгуульд будлиантайхан сонгогдсон эрхэм гишүүд нутгийн бүсгүйд туслах эсэхийг харах үлдэж байна.
Вакцинаас болж хэвтэрт орж, биенийх нь үзүүр эрхтэнгүүд болох хуруу, хэл нь үхжиж эмчилгээгүй гэгдэж байсан Н.Энхбилэг охинд УИХ-ын гишүүн Х.Баттулга 12 сая, Д.Ганбат гишүүн 5 сая төгрөг өгч хандивын гараа сунгаж байв. Г.Батхүү, Д.Зоригт нар Х.Баттулга шиг тусламжийн гараа сунгах болов уу.


Сэтгэгдэл (5)
NOVSHNUUDAD (103.26.193.14)
bayachuud geed soliorood baigaa nohduud yadarsan ard tumendee garaa sungaach.mongoliin bayachuud shig hoshnogoo humigsad alga shuu.Ard tumneesee avsan yumaa erguuleed myanganii 1 huviig ogch suraach .BATHUU SHUNALIIN TULAM,NOVSHOO
Г.Батнасан (202.179.10.94)
Эш бүсгүй минь Монголоо худалдаж, суудал худалдаж авсан хорголоо тоолсон энэ хоёрт хандсан дорвол ард түмэндээ хандсан дээр дээ. Ичсэн хүн хүн ***** гэж буруу харж уйлж зөв харж инээж байгаад хэдэн төгрөг өглөө гэхэд насан туршид чинь олны өмнө реклам хийж чихийг чинь халууцуулна даа наад хоёр чинь.
zochin (103.11.192.34)
ene 2 hulgaichid tiim hun chanar cetgel honshoor baihgui l dee
Зочин (103.26.193.19)
Хоншоор нь хол дутах байлгүйдээ.Их хуралд орж ирж байхыг нь харвал иймэрхүү чанартай нөхдүүд.Харъя л даа
zohcin (202.179.23.217)
ene bathuu bol unen honshoorgui gardaa. ern murij chadahaar l nohor shuuu