Гаддафигийн охин түр засгийн газрыг огцруулахыг ухуулжээ
- 2011-12-01
- Дэлхий
- 0
Муаммар Гаддафигийн охин мягмар гарагт дүрвээд байгаа Алжир хотоосоо
нэгэн дуут шуудан илгээсэн бөгөөд түүндээ Ливийн иргэдийг түр засгийн
газрыг унагахад ухуулсан утга бүхйи зүйлс хураасан байсан байна.
Муаммар Гаддафигийн охин мягмар гарагт дүрвээд байгаа Алжир хотоосоо нэгэн дуут шуудан илгээсэн бөгөөд түүндээ Ливийн иргэдийг түр засгийн газрыг унагахад ухуулсан утга бүхйи зүйлс хураасан байсан байна.“Тэрээр миний эцгийн дуу хоолой та бүхний чихнээ сонсогдохгүй байгаа ч, амьд ахуйдаа захиж байсан тэмцлээ бүү зогсоо гэсэн уриалгыг мартаж болохгүй” хэмээн дурьдсан байжээ. Тэрээр мөн дүрвэн амьдарч байхдаа хэцүү бэрхийг туулж байгаагаа илэрхийлээд, Ливийн засгийн газар Алжирт түүнийг баривчилж, хэрэг хүлээлгүүлэх зааварчилгаа өгч, хяхан хавчиж байгаа тухай ярьсан байсан байна. Энэ дуут шууданг хэзээ бичсэн нь тодорхой бус байгаа ч, Гаддафигийн нас барж, түүнийг оршуулснаас хойш 40 өдрийн дараа болсон гэдэг нь тодорхой байгаа юм.
Гаддафигийн эсрэг тэмцэж байсан Лив, Франц, Британи болон бусад орнууд сүүлийн хэдэн сарын туршид өгсөн амлалтаа бататган ардчилсан ёсыг бий болгож, хүний эрхийг дээдлэн, өгсөн амлалтаа хэрэгжүүлэхийг эрмэлзэж байгаа харагдаж байгаа юм.
Дотоод Хэргийн Сайд Фовзи Абдул-Али “Хүчирхийллийн хэлбэрүүд газар авч буй нь үнэн. Шинэ засгийн газар тус гэмт үйлдлүүдийг арилгахын төлөө ажиллаж байна. Түүнчлэн хүчирхийллийг газар авахуулахгүй байлгах бүхий л боломжуудыг эрэлхийлж байна. Цаашид энэ төрлийн хэргийг таслан зогсоож, буруутай этгээдүүдийг баривчилж хорих болно.” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.
UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал

Сэтгэгдэл (0)