60 гаруй охид, эмэгтэйчүүд зугтжээ

“Боко Харам” бүлгийнхэн хулгайлж секс боолчлолд ашиглаж байсан охид болон эмэгтэйчүүдээс 60 гаруй нь зугтаж чадсаныг орон нутгийн эх сурвалжийн мэдээллээс эш татан Францын алдарт “Франс-Пресс” агентлаг дамжууллаа.

Тэд Засгийн газрын цэргүүд зүүн хойд зүгт лалын хэт даврагч “Боко-Харам” бүлгийн эсрэг тусгай ажиллагаа явуулах үеэр зугтаж чадсан байна. Одоогийн байдлаар 63 охид, эмэгтэйчүүд гэртээ ирээд байгааг Нигерийн армийн төлөөлөгч Гава Аббас мэдээлжээ.

Охид, эмэгтэйчүүдийг хулгайлж, боолчилж, хил давуулан худалддагаараа зартай “Боко-Харам”-ийнхан өнгөрөгч дөрөвдүгээр сард охидын сургуулиас 270 гаруй насанд хүрээгүй эмэгтэйчүүдийг хулгайлан одсоны улмаас Нигерийн Засгийн газар тэдний эсрэг үйл ажиллагаагаа идэвхжүүлсэн юм.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)